Хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн менежментийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банк хоёр сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ. Нэмүү өртгийн менежментийг сайжруулснаар хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад хураасан бүтээгдэхүүнээ шууд борлуулах бус анхан болон дунд шатанд боловсруулж, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Энэ төслийн сургалт өнөөдөр 10.00 цагаас Туушин зочид буудалд болно.
Азийн хөгжлийн банкны Монгол дах Суурин төлөлөөгч Ёланда Фернандез Ломмен, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулга, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б. Доржсэмбэд, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Х. Фукасава болон Япон улсын Олон улсын хөгжлийн Хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн А. Жуничи нар сургалтад оролцох юм.