Монгол Улсын Их Сургуульд компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ой энэ жил тохиож байна.
Ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Компьютерийн ухааны онол, практикийн өнөөгийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал.
Өчигдөр эхэлсэн эрдэм шинжилгээний хурал нь компьютерийн ухаан, мэдээллийн технологийн салбарын эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг таниулан сурталчлах, салбарын цаашдын зорилт, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шинэ санал санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтран ажиллах, санал бодлоо солилцох зорилготой.
Хуралд “Эрдэм системийн хөгжүүлэлт, хэрэглээ”, “Мультимедиа технологи”, “МХХТ, цахим хөгжил” гэсэн дөрвөн салбар хуралдаан болов.
ЭШХ-д МУИС, ШУА, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Үндэсний тагнуулын академи, ОУ-ын УБИС, БМДИ, Японы Киотогийн Их Сургууль, Иватегийн Их Сургууль, Саппорогийн Анагаахын Их Сургууль зэрэг 12 байгууллагын 60 гаруй эрдэмтэн, багш, судлаачид 40 орчим илтгэлээр оролцож байна.
Хурлын хүрээнд Киотогийн Их Сургуультай хамтран “МУИС-КИС Информатикийн симпозиум”-ыг байгуулж зохион байгуулж байна. Хурлын мэдээллийг http://seas.num.edu.mn/swws/, хамтарсан симпозиумын мэдээллийг http://seas.num.edu.mn/swws/symposium.php хаягаар тус тус авах боломжтой.
МУИС-д 1967-1968 оны хичээлийн жилд Математикийн 3-р ангийн оюутнуудаас сонгон Тооцон бодох математикийн бүлгийг нээснээр компьютерийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй.
Тус сургууль 1978 онд “Минск-22” тооцон бодох электрон машины лабораторийг байгуулж, Монгол Улсын их дээд сургуулийн сургалтад анх удаа тооцон бодох электрон машиныг сургалтад ашиглажээ.
1982 онд Физик, математикийн факультетийн харьяанд МУИС-ийн хэмжээнд тооцон бодох электроны програмчлалын сургалтыг эрхлэн явуулах Тооцон бодох арга зүйн тэнхимийг байгуулсан байна.
1992-1993 оны хичээлийн жилд Математикийн факультетийн харьяанд Програм хангамжийн инженерийн ангийн анхны элсэлтийг авч, 1993-1994 оны хичээлийн жилд Програм хангамжийн тэнхимийг байгуулжээ.