Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, оюутан залуус нэгдэж оффшорчдын эсрэг жагсаалыг Жанжин Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 23-ны 12:00 цагт зохион байгуулах гэнэ.
Энэ талаар Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар хэлэхдээ: "Төрийн албыг наймаалцах тухай ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын асуудал болон оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцуулах эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна" гээд "эх орон, газар нутаг, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх энэхүү жагсаалд нэгдэхийг уриалсан 50 мянган ширхэг уриалга тарааж байна" гэлээ.
Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр: "Оффшор дансанд нуусан мөнгө манай зах зээлд эргэлдэж байсан бол нийгмийн амьдрал ийм ядуу дорой болохгүй. Энэ бол Монголын ард түмний, уул уурхай газрын баялгийн хөрөнгө. 17 тэрбум ам.долларыг Монголдоо оруулж ирвэл эдийн засгийн хүндрэлээс бид бүрэн гарна. Гадаадын өр зээлээ дарна.
Эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Мөнгөө оруулж ирэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцно. Оффшорчид төрийн албан тушаалаа өгөх ёстойг бид сануулж байна.
Эсэргүүцлийн жагсаалаа бид цааш нь үр дүнтэй тэмцэл болгоно. Багш, эмч нар тус тусдаа жагсахаа больё. Бүгд нэгдэцгээе" гэв.