Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн өажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэх мэдээг зарим хэвлэл мэдээллийн байгууллага гаргасан. Энэ асуудлыг үйлдвэрийн зүгээс ихэд нууцалж байгаа гэж тэдгээр мэдээнд дурджээ. Бид энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас лавлахад дээрх мэдээлэл нь худлаа гэв. Энэ талаар өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ээс мэдээлэл хийхээр бэлтгэж байгаа аж.
Өнгөрөгч сарын сүүлээр Х.Бадамсүрэнг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Гэвч тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.
Өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажилчид буюу Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Н.Уранчимэг нар хэвлэлийн бага хурал зарлаж, ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгаа хэмээн шүүмжилсэн юм.
Мөн Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан атал хууль зөрчин, өөртөө долоон зөвлөхийн орон тоо гаргаж, намын нэр барьсан мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгаа нь албан тушаалын наймааг бодитоор хэрэгжүүлж байна гэсэн. Улмаар тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, "60 тэрбумын" гэх хууль бус ажиллагаа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэнийг тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдсэн юм.