Засгийн газарт цалин нэмэх шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул сургууль, цэцэрлэгийн багш нар энэ сарын 21, 26-нд ажил хаяхаар болсон.
Өчигдөр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээх тодорхойгүй хариуг өгчээ.
Цалингаа нэмүүлэхээр түр хорооныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийхээс нааш тэмцлээ үргэлжлүүлсээр байхаа мэдэгдсэн бөгөөд мэдэгдэл ёсоор бол маргааш ажил хаях юм.
Эх сурвалжаас авсан мэдээгээр зарим сургууль цэцэрлэг эцэг эхчүүдээс гарын үсэг авч, маргааш ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.
Тус хорооны тэмцэлд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн байна.