Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
Ерөнхийлөгч миний бие НҮБ-ын 72 дугаар чуулганд оролцох гэсэн ч амжихгүй болсон. Монгол Улс, Засгийн газар, Ерөнхийлөгч НҮБ-тай хамтарч ажилладаг. Энэ жилийн чуулган “Хүн төвтэй хөгжил” хөгжил сэдвийн хүрээнд болно. Мөн Сири, хойд Солонгосын асуудлыг ярина гэсэн мэдээлэл авсан. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож байна. НҮБ-ын чуулганд Франц, Орос, Герман зэрэг олон орон оролцоогүй юм билээ.
Энэ арга хэмжээнд манай өмнөх Ерөнхийлөгч нар жил болгон оролцдог байсан. Миний хувьд оролцоогүй шалтгаан гэвэл нэгдүгээрт өвөл хаяанд ирлээ. Хоёрдугаарт, Засгийн газар огцорсон, шинэ Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх асуудал яригдана. Энэ асуудалд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн институт анхаарал тавьж байгаа учир оролцсонгүй. Заавал оролцох үүрэг хүлээдэггүй юм билээ.
-Владивостокт хийсэн гэрээний дараа нүүрсний худалдан авалт буурсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж байна. Хятадын АИХ-ын сонгууль болсон. "Монгол тээвэр" нэгтгэлээс Танд гомдол мэдүүлсэн гэх мэдээлэл байна?
-Цахим орчин бол ардчилсан ямар ч улсад байдаг үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт орон зай. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч , дараа нь ч хөршийнхөө тухай ямар нэг сөрөг мэдээлэл хийгээгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг сарын дараа Үндэсний телевизээр ярилцлага өгөхдөө “Монголчуудын 80 орчим хувь нь буддын шашинтай. Буддын шашны тэргүүнээ урих, эсэх нь бидний дотоод асуудал” гэж ярьсан юм. Үүнийг гуйвуулж ярьсан хэсэг, бүлэг хүмүүм бий.
Нүүрсний үнийн өсөлт, бууралт дээр бид нар эдийн засгаа томъёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх ёстой. Ажлын байрыг бий болгосон, нэмүү өртөг бүтээсэн, нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолдог улс байх ёстой юм. Нүүрсийг нь боочиход эдийн засаг нь уначихдаг улс орон байж болохгүй гэдгийг харах болсон.
-Та хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад халаа сэлгээ хийх үү?
-Би хууль хяналтын байгууллагын удирдлагыг халж солих эрхгүй.
-Шинэ Ерөнхий сайд ямар хүн байгаасай гэж хүсэж байна вэ?
-Шинэ Засгийн газарт миний сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан, мөн намынхаа Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чин зорилготой, эх орноо гэсэн Ерөнхий сайд гараасай гэж бодож байна.
-Дан, давхар дээлтэй байх сайд нарын тухайд?
-Дан давхар дээл өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Монгол орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэдэн ч дээлтэй хүн ажиллаж болно гэв.