"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс тодруулахад ""Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Мөн АТГ-т шалгуулаагүй. Хэрэв өргөдөл гаргавал надад ирэх ёстой. Гэтэл ямар ч өргөдөл ирээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориуд худал мэдээлэл гаргаад байна. Би Х.Бадамсүрэнтэй холбогдоход "Өглөөнөөс хойш янз бүрийн мэдээлэл гараад байна. Би өөрөө мэдээлэл хийнэ" гэж хариулсан. Ерөнхийдөө үйлдвэрийн үйл ажиллагаа маш сайн явж байна. Улсад төлдөг татвар, хураамж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, шимтгэл бүгдийг нь давуулан биелүүлж байна. Дахиад хэлэхэд Үйлдвэрийн Ерөнхий захирал ажлаа өгөөгүй. Өнгөрсөн жил 11 дүгээр сарын үед Х.Бадамсүрэн гэж мэргэжлийн хүнийг үйлдвэрийн даргаар дөрвөн жилийн хугацаатай томилсон" гэлээ.