Үндэсний номын баярын өдрийг энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Номын баярын өдөрлөг баасан гарагт 11.40-18.00, бямба гарагт 11.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион явуулна. Үүнд:
- Гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага,
- “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө,
- Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн,
- “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа,
- Номын хямдралтай худалдаа,
- Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа,
- Номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом
- “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.
Энэхүү үйл ажиллагааны үеэр хүүхэд багачууддаа "Ногун", "Маамуу"-гийн цуврал номнуудыг 20 хувийн хямдралтай худалдан авах боломжтой юм байна.
Номын баярын гол онцлог нь хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатай тэмдэглэж байгаагийн зэрэгцээ
- Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба,
- Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн,
- Төрийн шагналт, зохиолч Ч.Ойдов,
- зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил,
- Төрийн шагналт,зохиолч Ч.Чимид /90/,
- Монгол Улсын СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаа /80/,
- яруу найрагч Д.Нямсүрэн /70/,
- Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар /60/ жилийн тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийг номын сангуудтай хамтран сурталчлах ажлыг зохион байгуулах юм.
Уг үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар 2012 онд жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэхээр болсон билээ.