Зөв хооллолт гэдгийг та юу гэж боддог вэ. Хэрхэн зөв хооллох вэ. Энэ асуултын хариултыг мастер тогооч Ч.Санчираас авлаа.
-Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ?
-Хоолны бүрэлдэхүүн хэсэг гэж бий. Бүрэлдэхүүн хэсэг нь зууш, шөл, үндсэн хоол, амтат хоолоос бүтнэ. Үүнийг хэрхэн идэх ёстой вэ. Манайхны нийтлэг алдаа юу гэхээр нэг таваг хоолоор цадахыг хүсдэг. Гэтэл тийм биш. Хооллохын өмнө яагаад зууш идэх хэрэгтэй вэ гэдэг асуулт тулгарна. Зууш нь бага хэмжээтэй, хүчтэй үнэр амттай, үзэмжтэй, хооллох дуршлыг төрүүлэхүйц байх ёстой. Тэгэхээр зууш идсэний дараа хүний хооллох дуршил нэмэгдэж ходоодны шүлс ялгарч эхэлнэ.
-Зууш, шөлтэй хоол, хоёрдугаар хоол гэдэг зүгээр нэг чамирхал биш юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Зуушнаас дуршлаа авсны дараа шөлтэй хоол иднэ гэдэг бол тодорхой хэмжээний бие дэх шингэн, кило калорыг нөхдөг. Харин үндсэн хоолоо идсэнээр хүн цадах ёстой. Үлдсэн илчлэгээ нөхнө. Үүний дараа сахар ихээр агуулсан амтат хоол иднэ. Сахар ихээр ялгаруулсан учраас ходоодны шүүс ялгаралтыг зогсоодог.
-Тийм шүү. Хоол идсэний дараа амттай зүйл идмээр санагддаг?
-Бие организм цаанаасаа шаарддаг. Ходоодны шүүс ялгаралт зогсож идсэн хүнснээс биед хэрэгцээт зүйлсээ шимэх процесс явагдана. Тэр нь хүний эд эсийг нөхөн төлжихөд гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний биед өдөрт тодорхой хэмжээний эд эс үхэж, эргээд шинээр нөхөн төлжиж байдаг. Ялангуяа өсөж байгаа хүүхдүүдэд бүр их эд эс нөхөх шаардлага тулгарна. Яагаад гэвэл хүүхэд өсөж байгаа шүү дээ. Тэдэнд шинэ эс илүү бүрэлдэх хэрэгцээ байна. Залуу хүний хувьд үхэж байгаа эд эсээс бүрэлдэж байгаа нь илүү их байж өснө. Хүн анзаарахгүй л дээ. Жишээ нь арьс гууждаг. Тэр нь эд эс үхждэгийн тод жишээ. Зөв хооллолтын зарчим ердөө л энэ.
-Хоол идэхдээ 33 удаа зажлах хэрэгтэй гэдэг?
-Амаар орж байгаа хоолыг сайтар зажлах тохиолдолд амархан цадаж идэх дуршилгүй болдог. Хоолыг удаан зажилна гэдэг хурдан шингэнэ гэсэн үг. Бүрэн каш хэлбэрт орчихвол гэдэс шим тэжээлийг хурдан биед шингээнэ. Харин бүхэл хоолыг шингээж чадахгүй шүү дээ. Нарийн, бүдүүн гэдсэнд дандаа шимэгдэлт явагдаж үлдсэн нь ялгадас болон гардаг. Бидний нийтлэг алдаа бол цадахын төлөө идээд, өнөөх нь гэдсэндээ боловсорч дийлэхгүй хоол боловсруулах эрхтэн систем доголдолд ордог. Тиймээс өтгөн хатаж, гүйлгэдэг.