Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өчигдөр Австралийн шигшээ багтай эхний тоглолтоо хийлээ.
Насанд хүрэгчдийн шигшээ баг нь ДАШТ-д тогтмол оролцдог Австрали улсын баг тус тоглолтод 10:1-ээр Монголын шигшээ багийг хожлоо.
Манай шигшээ багийн гоолыг Э.Ган-Эрдэнэ нэгдүгээр үеийн 33 дахь минутад оруулав. Түүнээс гадна манай шигшээ хоёрдугаар үеийн эхэнд 11 метрийн торгуулийн цохилт алдав.
Өчигдрийн тоглолтыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Австрали улсын элчин сайд Жон Лангтри нар үзэж сонирхов.
Монголын хөлбөмбөгчид маргааш Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.
Монголын шигшээ баг Бээжин хотод болсон Зүүн Азийн 15 хүртэлх насны хөвгүүдийн фестивальд оролцон, туршлага судалсан. Мөн энэ зуны турш “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн шилдэг клубүүд, 19 хүртэлх насны шигшээ багийн ах нартайгаа нөхөрсөг тоглолт хийж энэхүү тэмцээндээ бэлдсэн юм.
Дараа, дараагийн тоглолтуудад нь амжилт хүсье.