“CIRCLE K” олон улсын “КОНВЕНИЕНС СТОР” Монголд ирлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2017-09-21 09:24 GMT+8

Их хотын хүмүүсийн амьдрал өдөр тутам завгүй  өрнөсөөр.

Хүмүүний амьдралд хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл бол ЦАГ ХУГАЦАА юм. 

Хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэж, амьдралыг илүү хөнгөвчлөх уриатайгаар ажилладаг Америкаас гаралтай энэхүү дэлгүүрийн сүлжээ нь Монголд албан ёсоор нээгдэж байгаагаа зарлаж мастер франчайз гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангрилла зочид буудалд боллоо.

Сийркл К нь дэлхийн 24 улсад 12,000 гаруй салбар дэлгүүртэй, жижиглэн худалдааны  дэлхийд алдартай сүлжээ дэлгүүр юм. “Конвениенс стор” дэлгүүрийн стандарт нь Монголчуудын хувьд цоо шинэ зүйл юм. Учир нь үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажилладаг энэхүү дэлгүүрээс та өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна халуун кофе, ундаа, шинэхэн бэлтгэсэн хоол, автобусны билет, АТМ с авах боломжтой банкны үйлчилгээнүүд, өдөр тутмын сонингууд зэрэг олон зүйлс худалдан авч өндөр хурдны wifi бүхий орчинд тухтай сууж үйлчлүүлэх боломжыг олгож байгаа юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Гантөмөр арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

“ Олон улсын стандартын дагуух үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх шинэхэн сүлжээ дэлгүүр Улаанбаатар хотод маань нээгдэж цаг зав багатай хэрэглэгчдэд маань үйлчлэх төлбөр тооцоогоо хийх боломж, автобусны билет авах, цэнэглэх гэх мэт үйлчилгээг хүргэх гэж байгаад баяр хүргэж хотын захиргаанаас бүхий л талаар дэмжиж ажиллана ” хэмээн дурдсан юм   

Тэд хэрэглэгчдийн цаг завыг дээд зэргээр хүндэтгэж тэрхүү цаг хугацааг нь хэмнэх хамгийн найрсаг, хамгийн хурдан шуурхай үйлчилгээг хүргэж үйлчлүүлэгчдээ цаг хугацаагаа аз жаргалтай өнгөрүүлэхэд нь тусалдаг.

Сийркл К компанийн Монгол дахь албан ёсны мастер франчайз эрх эзэмшигчээр Сийркл К Монголиа компани ажиллаж байна. Тэд ирэх жилүүдэд 200 гаруй дэлгүүрийг Монголд нээхээр төлөвлөжээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Сийркл К компанийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Жеффри Калвилло хүрэлцэн ирсэн бөгөөд Шангрилла зочид буудалд болсон ёслолын ажиллагаанд АНУ-ын Элчин Сайдын Яам, Улаанбаатар хотын Захирагчийн алба, УБ хотын тээврийн газар, Стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний төв, Худалдаа Аж үйлдвэрийн Танхим зэрэг улсын байгууллагууд Анунгоо, Нано Интернэшнл, Кока Кола, Витафит, Сүү ХК, Мах Импекс, Петровис, М-Ойл зэрэг компаниудын төлөөлөгчид оролцлоо.

Мөн энэхүү ёслолын ажиллагааны үеэр Сийркл К Монголиа компани нь Худалдаа Хөгжлийн Банктай хамтын ажиллагааны мастер гэрээнд гарын үсэг зурах ёслол болж өнгөрлөө. Ингэснээр Сийркл К брэндийн сабфранчайз эрх эзэмшиж үйл ажиллагаагаа өргөтгөх , брэндийн шаардлага хангасан хувь хүмүүс болон байгууллагуудад ХХБ тоног төхөөрөмжийн зээлийг тодорхой шалгуурын дагуу  олгох юм.  

Сийркл К компанийн эхний гурван дэлгүүр 10 сард нээлтээ хийхээр хэдийн ажилдаа оржээ.

Дэлхийн шилдэг брэндийн дэлгүүрт Монголчууд бид тун удахгүй тухлан саатах нь ээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ