МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчийг тодруулахаар болжээ.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр олонхийн санал авсан гурван хүнийг НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчээр тодруулсан юм. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нар тунаж үлдээд буй юм.
Эдгээр нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг нь тодруулахаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаан зарлаад байна. Хуралдаанаар тодруулсан нэг нэр дэвшигчийг маргааш болох НИТХ-ын 11 дүгээр ээлжит хуралдаанд оруулан шийдвэрлэх юм.
Мөн өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар ч хэлэлцэх магадлалтай байна.