Монгол банк өчигдөр Засгийн газрын дараах үнэт цааснуудыг арилжив.
- 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг 13.955 жигнэсэн дундаж хүүтэйгээр,
- 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 12 долоо хоногийн хугацаатай, 29 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг 11.795 хувийн хүүтэйгээр,
- 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 39 долоо хоногийн хугацаатай, 31 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг 11.625 хувийн хүүтэйгээр тус тус арилжаалжээ.
Тэгэхээр өчигдөр буюу нэг өдөрт л 65 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг Монгол банкаар дамжуулан арилжааны банкуудад санал болгожээ. Хачирхалтай нь энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын татварын нийт орлого 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 763 тэрбум төгрөгөөр өссөн.
- Орлогын албан татвар 339 тэрбум төгрөг,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 309 тэрбум төгрөг,
- Гадаад үйл ажиллагааны орлого 134 тэрбум төгрөг,
- Нийгмийн даатгалын орлого 51тэрбум төгрөг,
- Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 47 тэрбум төгрөгөөр өссөн нь татварын нийт орлогод эерэгээр нөлөөлжээ.
Хэдийгээр ингэж орлого өссөн ч Сангийн яам Засгийн газрын үнэт цаас гаргах замаар дотоодоос зээл авсан хэвээр байна.