Цагдаагийн байгууллага өчигдөр гэмт хэргийн 87 дуудлага хүлээн авснаас 31-ийн нь шуурхай илрүүлжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд есдүгээр сарын 20-ны өдрийн 05:00 цагаас 21-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1962 мэдээлэл шалгагдсан байна. Үүнээс
- гэмт хэргийн 158,
- зөрчлийн 1422,
- согтуугийн 217,
- зам тээврийн ослын 382 мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 87-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Баянчандмань сумын Эрдэнэ 1-р багийн нутгаас Тоёото Спасио маркийн тээврийн хэрэгслээр 18-19 насны таван эрэгтэй 8 орчим кг канибал гэх мансууруулах төрлийн өвсийг түүж тээвэрлэн явж байсныг хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Мөн “Жүр үр” бэйкирийн хойно явж байгаад үл таних хүмүүст гар утсаа дээрэмдүүллээ гэсэн мэдээллийн дагуу шалгахад 14 настай эрэгтэйг 15-16 насны гурван эрэгтэй хүүхэд бүлэглэн зодож, Samsung S-3 загварын гар утсыг нь дээрэмдэн авч явсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлснийг БГДЦХ-2 шалгаж байна.
”10-р хорооллын автобусны буудал дээр гар утсаа хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг шалган халааснаас нь алдагдсан “Samsung-S6” гар утсыг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна. Энэ мэтчилэн хулгайн 31 хэрэг бүртгэгдсэнээс 14-ийн нь шуурхай илрүүлжээ.