Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталлаа.
Энэхүү хөтөлбөр нь эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, хурдасгахад чиглэсэн зорилго, 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгажээ.
Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний хөтөлбөр 2018-2022 оны хооронд хэрэгжих юм.
Хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, түүнийг дагасан норм стандартыг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг төлөвшүүлсэн олон нийтийн боловсрол, мэдлэгийг тэлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх, улмаар олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын бууруулах боломж бүрдэнэ гэх урьдчилсан тооцоо гарсан байна.