Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаанд оролцлоо.
Хуралдаанд Беларусийн Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк болон бусад албаны төлөөлөл оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн, худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул, уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Талууд Түүнчлэн хөдөө аж ахуйн парк Монголд байгуулах, Беларусийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах монголын мэргэжилтнүүдийг холбогдох сургалт, семинарт хамруулах, мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн өмнөх хуралдаануудын үеэр харилцан тохирсон зүйлсийг хэрэгжүүлэхэд тулгарч буй санхүүгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэх шинэ арга замуудыг эрэлхийлэн зохистой шийдвэр, гарц олохыг хуралдааны үеэр чухалчлав.
Мөн Хөгжлийн банкууд болон хоёр улсын Засгийн газруудын хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулахын зэрэгцээ мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн болон бусад салбарын бараа, бүтээгдэхүүнээр төлбөр тооцоог хийх замаар хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын байгууллагуудад шаардлагатай машин техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх төслүүдийг санхүүжүүлэх талаар идэвхтэй ажиллахаар боллоо.