Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон сумдад энэ сарын 18-наас ажиллажээ.
ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуусан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн сумдад ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс малын туувар, тээвэрлэлтийг хориглож, заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байна. Үзлэг шинжилгээ, ариутгалд малаа хамруулалгүй тухайн бүсээс гарсан малчинд нөхөн олговор олгохгүй.
ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэх хоёр дахь ээлжийн вакциныг энэ сарын 28-нд хүлээн авах юм байна.