МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагаас эхлэн Тусгаар тогтнолын ордонд хуралдсан. Хурлаар НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчийг тодруулах ёстой байв.
Гэвч УЗ-ийн хурлаас нэр дэвшигчдийг маргааш болох, НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлаас сонго гэсэн чиглэл өгснийг хотын дарга Су.Батболд хэллээ.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр олонхийн санал авсан гурван хүнийг НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчээр тодруулсан юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нар тунаж үлдээд буй юм.
НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.