Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуунуудаасаа дээжлэн “Алтан цомог” гаргасан байна. Т.Баясгалан хэмээх уран бүтээлчийн намуухан хоолойг санагалзсан сонсогчдынх нь хувьд “Алтан цомог” гэнэтийн бэлэг болжээ.
Нийтийн дууны ертөнцөд давтагдашгүй орон зайгаа эзэлсэн дуучин бүсгүй эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн уран бүтээлүүдээ шинэ цомогтоо багтаажээ.
Уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан Т.Баясгалан 2016 онд "Хос орчлон", “Хаврын найраг” дуунуудаараа эргэн ирэхэд дуу хоолой, орон зайг нь үгүйлсэн сонсогчид, урлагийн алтан тайз нь баярлан угтсан билээ.
Тэрбээр дуучин С.Жавхлантай хамтарч 2016 онд “Илгээлтийн эзэн” хандивын тоглолт хийх үедээ “Ард түмэндээ ая дуугаа өргөх өдрийг хоногоор биш, цаг, минут тоолон хүлээлээ. Сонсогчдоо, тайзаа, дуугаа маш их санасан байна” хэмээн хоолой зангируулан хэлж байв.
“Хайрлан дуулмаар байна”, “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь”, “Хаврын найраг” зэрэг сэтгэлд хүрсэн 20-иод дуугаа багтаасан “Golden album”-ыг Hi-Fi CD shop- ын бүх салбар, 91920909 дугаарт залгавал үнэгүй хүргэж өгөх юм байна.