Алибабаг үүсгэн байгуулагч Жек Ма хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилнө гэдэгт итгэдэг. Гэхдээ хүн төрөлхтөнд заналхийлнэ гэж үздэггүй бөгөөд харин оронд нь хөдөлмөрийн зах зээлийг өөрчилнө гэж үздэг аж.
Шинэ технологи олон ажлын байрыг булаах нь ойлгомжтой. Гэхдээ тэр хэрээр шинэ ажлын байр бий болгоно
Тэрээр Bloomberg Business Forum-ын үеэр хэлсэн үгтээ “Сүүлийн 200 жил бид аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, хүн төрөлхтөн энэ салбараас ажлын байртай болж байлаа. Харин роботууд, хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр үйлдвэрлэл гэдэг хөдөлмөрийн салбарын цөм байхаа болино” гэжээ.
Харин оронд нь үйлчилгээний салбар хамгийн том хүчин зүйл болно гэж тэрээр үзэж байгаа аж. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлж буй “Америкт эхлээд” хэмээх үйлдвэрлэлийн ажлыг АНУ-д авч ирэх ажлыг буруутгаж, “Бид Хятадад үйлдвэрлэсэн, Америкт үйлдвэрлэсэн эсэхийг хянаж, шийдэх шаардлагагүй. Учир нь бүх зүйл Интернетэд бий болж байна” гэжээ.
Тийм ч учраас Жек Ма өнөөдөр хүн төрөлхтөнд нэг том асуудал байна гэж үзэж байгаа юм байна. Энэ нь боловсролын систем бөгөөд бид залуу үеэ маргаашийнх нь ажилд буруу бэлтгэж байна гэжээ.
Тэрээр “Бидний заах арга барилаас болоод 30 жилийн дараа хүүхдүүд ажилгүй болно” гэсэн байна. Жишээлбэл тооцоолох ажлыг компьютер хэнээс ч илүү хийнэ. Тиймээс хүнийг илүү бүтээлч, ургуулан бодох чадвартай болгоход чиглэх ёстой гэжээ.
Жек Ма “Бид хүүхдүүддээ бүтээлч, эрэлхийлэгч байхыг сургах ёстой. Ингэж байж бид хүүхдүүдийнхээ ирээдүйн ажлыг бэлдэнэ” гэсэн байна. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнөөс ажлын байрыг нь булаах асуудалд тэрээр “Шинэ технологи олон ажлын байрыг булаах нь ойлгомжтой. Гэхдээ тэр хэрээр шинэ ажлын байр бий болгоно. Харин асуудлын гол нь бид тэр ажилд нь тохирох уу, гэдэгт л байна” гэжээ.