Чех улсад зохион байгуулагдаж байгаа "GPC" мэргэжлийн холбооны пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Ш.Ариунбаатар алтан медаль хүртлээ.
Тэрбээр насанд хүрэгчдийн ангиллын -100кг-д "Rаw" пауэрлифтингийн төрөлд 320 кг штангтай сууж тус төрөлд дэлхийн рекорд шинэчлэв. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ийнхүү долоо дахь медалиа хүртлээ.
Мөн ОУХМ, дэд ахлагч Т.Амарзаяа насанд хүрэгчдийн ангиллын -90кг-д "RAW" пауэрлифтингийн төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ. Дэлхийн аварга түрүүлсэн тамирчид есдүгээр сарын 24-нд эх орондоо ирнэ.