Үндэсний бөхийн барилдааны маргааныг таслахад дүрс бичлэг ашиглах эсэхийг судлахаар МҮБХ-ноос ажлын хэсэг байгуулжээ.
Жил бүрийн баяр наадам болон Монголын бөхийн өргөөнд болдог чансаа өндөр барилдаануудад даваа, унааны асуудал маргаан дагуулсаар ирсэн.
Та бүхний харж буй зураг гэхэд 2015 оны Үндэсний их баяр наадмаар үзэгч олныг өндөлзүүлсэн барилдаан бол Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, аймгийн арслан Д.Анар нарын маргаан дагуулсан барилдаан.
Тухайн үед барилдааны бичлэгийг удаашруулж харснаар Г.Эрхэмбаяр аварга аймгийн арслан Д.Анарт тахимаа өгсөн. Харин гэрэл зурагт Д.Анарын тохой түрүүлж хүрсэн агшин ийнхүү үлджээ.
Ажлын хэсгийн ахлагчаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, арийн бичгийн дарга: С.Мөнх-Эрдэннэ /БСШУС-ын яамны мэргэжилтэн/ нар томилогдож гишүүдээр дараахь хүмүүсийг сонгожээ.
ГИШҮҮД:
1. Д.Ганхуяг /МҮБХ-ны тэргүүлэгч, улсын арслан/
2. Т.Өсөх-Ирээдүй /"Алдар" СХ, улсын харцага/
3.М.Бөхбат /МЖБХ-ны ЕНБД, олон улсын шүүгч/
4.Б.Батзаяа /Спортын сэтгүүлч/
5.Р.Галбадрах /МУИС-ийн физикийн багш, доктор, профессор/
6.н.Гантөмөр /"Монгол" HD телевизийн ерөнхий найруулагч/
7.Я.Цогтсайхан /ТВ-9 телевизийн операторын албаны дарга/
8.С.Шижирбат /"ЕТV" телевизийн редактор, спортын сэтгүүлч/
9.Б.Батзориг /"Медиа спорт" ХХК-ний захирал, бөх сонирхогч/
10. Д.Эрдэнээ /бөх сонирхогч/
11.Б.Батбаяр /"Бид Монгол" ХК-ний захирал/