Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдийн дунд дөрөв дэх жилдээ "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтыг зохион байгуулж байна.
Шүүхийн шинэтгэлийн талаарх мэдээллийг хуульч шүүгчдээс илүүтэй сэтгүүлчид ард иргэдэд хамгийн түрүүнд мэдээлдэг.
Ингэхдээ ямар нэгэн алдаа гаргахгүй, зөв үнэн бодит мэдээллийг хүргэхэд түлхэц болох үүднээс уг сургалтыг зохион байгуулдаг.
Хоёр өдрийн турш үргэлжилдэг уг сургалтад салбарын толгой хуульчид мэдээлэл өгдөг бөгөөд энэ удаагийн сургалтад телевиз, сонин, мэдээллийн сайт, радио зэрэг 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Дөрөв дэх удаагийн сургалтаар:
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага,
- Шүүхийн тогтолцоо: Үндсэн хуулийн шүүхийн эзлэх байр суурь, онцлог
- Шүүгчийн хараат бус байдал,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлт,
- Эрүүгийн хуулийн үзэл баримтлал,
- Зөрчлийн тухай хуулийн үндсэн зохицуулалт,
- Эрүүгийн хуулийн хэрэгжилт,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт зэрэг сэдвээр Н.Лүндэндорж тэргүүтэй хууль зүйн ухааны доктор, профессорууд, шүүгчид мэдээлэл өгөх юм.
"Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийг нээлттэй байлгахад анхаарч ажилладаг. Сургалтын зорилго нь хэвлэлээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэх, эрхзүйн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулдаг. Тиймээс ч шинэ хэрэгжиж буй хуулиуд шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэдэг" хэмээн сургалтын нээлтийн үеэр ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн арга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан хэллээ.