Сансар судлаачид Далайн вангийн тойрог замын цаанаас шинэ одой гариг илрүүлсэн байж магадгүй гэж үзэж байна. Энэ гариг нь Дэлхийн вангаас хэмжээгээр дөрөв дахин жижиг бөгөөд манай нарны аймагт үүнтэй адил олон мянган объект байж магадгүй аж.
2010 JO179 хэмээн нэрлэсэн энэхүү одой гаригийг Кембриж дэх Харвард-Смитсонианы астрофизикийн төвийнхөн илрүүлжээ. Тэдний тооцоолж буйгаар гариг 600-900 км өргөн бөгөөд 78,3 астрономийн нэгжийн зайд оршдог аж.
Астрономийн нэг нэгж нь дэлхийгээс нар хүртэлх зайтай тэнцэх бөгөөд гэрлийн хурдаар найман минут гаран явж хүрэх зай юм. Хэдий тод боловч тойрог замынх нь өнцөг арай өндөр учраас бид өмнө нь олж илрүүлж байгаагүй хэмээн судалгааны багийнхан үзжээ.
Гэхдээ энэхүү одой гариг нь эрдэмтэд нарны аймгаасаа олж илрүүлсэн анхных биш юм. Дөнгөж өнгөрсөн жил гэхэд хоёр ч одой гариг илрүүлсэн бөгөөд Далайн вангийн тойрог замын цаана нарны аймгийн ЕС дэх гариг байж магадгүй гэж үздэг.
Эх сурвалж: IFLScience