Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд өчигдөр Доналд Трампын мэдэгдэлтэй холбогдуулан Номхон далайд цөмийн туршилт хийж магадгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр НҮБ-д өнөөдөр үг хэлэх байсан хэдий ч шийдвэрийг их удирдагч Ким Жон Ун гаргах учраас түдгэлзсэн байна.
Түүний хэлж буйгаар “Номхон далайд хийх хамгийн хүчтэй устөрөгчийн бөмбөгийн туршилт байх болно” гэжээ. Ким Жон Ун Трампын мэдэгдлийн дараа “Их үнээр төлөөс төлнө” гэж мэдэгдсэн тухай КСНА мэдээлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын индэр дээр хэлсэн анхны үгтээ “Хэрвээ АНУ болон түүний холбоотнуудыг заналхийлсэн хэвээр байвал Хойд Солонгосыг газрын хөрснөөс арчина” гэж мэдэгдсэн.
Харин Ким Жон Ун үүний дараа “Трамп үг хэлээ цэгнэх ёстой. Хэнтэй ярьж буйгаа, дэлхий нийтийн өмнө юу гэж байгаагаа цэгнэж сурах ёстой” гэжээ. Ким Жон Ун анх удаа ийнхүү шууд мэдэгдэл хийж буй нь энэ гэж шинжээчид үзэж байна.
Цагаан ордон үүнтэй холбогдуулан мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд хориг арга хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж байгаа аж.
Эх сурвалж: CNN