Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Оростой холбоотой улс төрийн сурталчилгааны 3000 материалыг эрх баригчидтай хуваалцана гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн цаашид улс төрийн сурталчилгааг илүү нээлттэй болгоно гэсэн байна.
Тэрээр “Бид цаашид цахим орчин дахь улс төрийн сурталчилгааг илүү нээлттэй, тодорхой болгохоор ажиллана” гэжээ. Тэгэхээр цаашид улс төрийн сурталчилгааг хэнээс, ямар байгууллагаас төлбөр төлж байршуулж байгааг харуулдаг болох аж.
Олон нийт Facebook-ийг сурталчилгааны мэдээллээ нээлттэй байлгахыг шаардаж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд хөндлөнгөөс оролцсон байж магадгүй гэх хардлагын үндсэн дээр тэд ийм шийдвэр гаргажээ.
Энэ сарын эхээр Америкийн санал өгөх иргэдэд чиглэсэн улс төртэй холбоотой сурталчилгааг Кремльтэй холбоотой Оросын жүжигчид төлбөрийг нь төлсөн гэх мэдээлэл гарсан юм.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ эдгээр сурталчилгаатай ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ.
Цукерберг удахгүй болох Германы сонгуультай холбогдуулан олон мянган хуурамч хаягийг устгах зэргээр арга хэмжээ авч эхэлсэн гэсэн байна.
Эх сурвалж: BBC