Мьянмарын ардчиллын бэлгэ тэмдэг, тус улсын де факто удирдагч Аун Сан Су Чи хамгийн ноцтой сорилтынхоо нэгтэй мягмар гарагт нүүр тулгарлаа. Тэрбээр Мьянмарын цэргийнхний явуулж буй үндэстнээр нь цэвэрлэх ажиллагаатай холбогдуулан телевизээр дэлхий дахинд тайлбар өгсөн юм. Байдал “эрс хувирахаас” өмнө армийнхны үйлдлийг зогсоох “сүүлийн боломж” Аун Сан Су Чид байгаа хэмээн НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш ням гарагт мэдэгдсэн. Гэвч хатагтай шалгуурыг давж чадсангүй, боломж хажуугаар нь өнгөрч одлоо.
Хатагтай хүчирхийлэлд зэвсэгт бүлэглэл оролцсон гэж өгүүлснийг үл тооцвол, ислам шашинт үндэсний цөөнхийн нэр - “Рохинжа” гэсэн үг ч цухуйлгасангүй, ярианд нь хүнлэг нинжин сэтгэлийн өчүүхэн ч илрэл ажиглагдсангүй. Цэргийнхний “аюулгүй болгох ажиллагаа”, тохиолдлын чанартай зэвсэгт бүлэглэлийн халдлага хоёрыг хатагтай ижилсгэн харьцуулах гэж оролдов. Энэ тайлбар Виржин муж улсын Шарлотсвиллд болсон цагаан арьстны ноёрхлыг дэмжигчдийн жагсаалтай холбогдуулан Дональд Трампаас “хоёр талыг хоёуланг” буруутгасан маргаантай мэдэгдлийн цуурай боллоо.
Улсын харьяалалгүй рохинжа хүмүүс бол “учрыг нь олох ёстой” харийн алан хядагч бүлэглэл гэсэн байр суурь бүхий Мьянмарын буддын шашинт олонхын үзэл бодлоос хатагтай зай барих тэнхэлгүй ажээ. Мьянмарын цэргийнхэн үндэс угсаагаар нь цэвэрлэх аян өрнүүлж буй баримт хангалттай байгааг хүний эрхийн байгууллагууд төдийгүй НҮБ баталдаг.
Мьянмарын өрнөд Рахин мужаас 400 гаруй мянган хүн дэлхийн хамгийн ядуу орны нэг Бангладеш руу дүрвээд байна. Цэргийнхний гүйцэтгэж буй үүргийг огт дурдаагүй Аун Сан Су Чигийн яриа “үнэмшилгүй байдал, хохирогчдыг буруутгах оролдлого хоёрын холион бантан” хэмээн Эмнести Интернэшнл тайлбарлав. Өөрийнх нь хараан дор зэрлэг балмад явдал үргэлжилсээр байгааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны төлөө хатагтай зэмлэл хүлээх ёстой. Өрнөдийн либерал үнэт зүйлсийн Холливуд маягийн бэлгэ тэмдэг болж хувирсан хатагтай олон улсын хэмжээнд нэр хүндээ алдах нь бараг тодорхой.
Бирмийн харгис генералуудтай тэмцэгч, британи аялга бүхий энэхүү баатарлаг эмэгтэйн түүх хүмүүсийн сонирхлыг их татдаг байлаа. Гэвч Аун Сан Су Чи эх оронд нь тулгараад буй олон хүнд асуултын хариуг өгөхгүй хүн бололтой. Өөрийнх нь тайлбарласнаар бол рохинжа нарын асуудал Засгийн газрын шийдвэрлэх бусад бүх асуудлаас илүү ноцтой.
Энэ үг түүний оюуны бүрхэг байдлыг тайлбарлаж чадахгүй. Энэ үг харин ч хөл дээрээ цэх зогсож, элэгсэг нинжин байж, цус урсгах явдлыг зогсоосны дараа бусад асуудлыг шийдэх ёстойг баталж байна.
Цэвэр амиа хичээсэн байр сууринаас авч үзлээ ч асуудлыг анхаарахгүй орхих аргагүй. Зэвсэгт бүлэглэлийн саяхны халдлагаас үзвэл гадуурхагдаж буй рохинжа нар радикалжиж, эгнээндээ гаднын дайчдыг нэгтгэх эрсдэл өдрөөс өдөрт ихсэж байна. Энхтайван, тогтвортой байдлын талаарх Аун Сан Су Чигийн уриалга нь Зүүн өмнөд Азийг бутаргахад хүргэж буй ялгаварлан гадуурхагч үндсэрхэг үзэл, шашнаар ялгаварлах байр суурийг зогсоож чадахгүй.
Шри Ланк, Тайланд, Мьянмарын ихэнх нь буддын шашинтай, Бангладеш, Индонез, Малайзын иргэд үндсэндээ мусульман гэдгийг харгалзан үзвэл рохинжагийн хямрал бүс нутгийг хамрах аюултай. Саудын Араб, Пакистан зэрэг улсаас санхүүжүүлж, зэвсэглэн дэмжих тохиолдолд энэ бүс нутаг бүр ч “шатамхай” болж хувирна.
Нарийн түвэгтэй атлаа хурдацтай өрнөж бий ийм хямралыг ганц хүн зогсоож хүчрэхгүй. Гэхдээ хүчирхэг, алсын хараатай удирдагч ядаж л байдлыг зөөлрүүлж дөнгөнө. Харин Аун Сан Су Чи ийм удирдагч биш гэдгийг дэлхий ертөнц ойлгож авлаа.