НИТХ-ын шинэ даргыг НИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар тодруулж чадсангүй өндөрлөлөө.
Үдээс хойш үргэлжилсэн хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгох нууц санал хураалт явуулах болсон юм. Улмаар НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нараас санал авч Тооллогын комисс байгуулан, бүрэлдэхүүнд нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Төрхүү, Н.Батсүмбэрэл, Г.Төмөрбаатар, Ё.Цацралтуяа нарыг оролцуулахаар болов.
Тооллогын комисс хуралдаж, санал хураалтыг нууцаар явуулах бөгөөд төлөөлөгч бүрт саналын хуудас тараан, нэр дэвшигчдээс 50+1 саналыг авсан нь сонгогдсонд тооцохоор болсон. Ингээд нууц санал хураалт явуулахад Д.Баярсайхан төлөөлөгчид 17, С.Амарсайхан төлөөлөгчид 17 санал өгсөн бол хүчингүй 10 санал гарсан байна. Өөрөөр хэлбэл хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж, шинэ дарга тодорсонгүй. Хүчингүй санал өгсөн 10 төлөөлөгч нь НИТХ дахь АН-ын бүлгийнхэн байсан гэсэн мэдээлэл байна.
Улмаар НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хуралдаан өндөрлөв. Харин ирэх долоо хоногийн пүрэв гарагт хуралдах НИТХ-д дахин шинээр нэр дэвшигч дэвшүүлэх боломжтой болж байгаа юм. Тодруулбал НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж шийдвэрлэх бөгөөд Д.Баярсайханыг дахин нэр дэвшүүлэх эсвэл шинэ нэр дэвшигч тодруулах нь нээлттэй болов. НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа "Дараагийн хуралдаанд НИТХ-ын шинэ даргад хэнийг нэр дэвшүүлэх нь МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаанаараа шийднэ. Ерөнхийдөө энэ хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүйгээс НИТХ-ын төлөөлөгчид ямар дүгнэлт хийсэн нь харагдаж байгаа байх" гэлээ.