Өчигдөр Америкийн тагнуулын албаны NROL-42 тагнуулын хиймэл дагуул Калифорни дахь Ванденбергийн агаарын баазаас Атлас V пуужингаар хөөрлөө. Энэхүү хиймэл дагуул нь Америкийн Үндэсний тагнуулын албаны/NRO/ эзэмшил бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа нууцын зэрэгт хамаардаг учраас ямар тойрог замаар, ямар зорилготой ажиллах нь тодорхойгүй юм.
Гэхдээ Атлас V пуужин ийнхүү 15 дахь удаагаа NRO-ын пуужинг хөөргөж байгаа нь энэ бөгөөд 2002 онд танилцуулснаас хойш 73 дахь удаагаа хөөрч байна. Түүнчлэн энэ хугацаанд ганц ч удаа нислэгийн алдаа гарч, сүйрээгүй гэдгээрээ онцлог.
Жишээлбэл Атлас V пуужингаар Ангараг гаригийн судлах Сониуч роботыг, New Horizons хөлгийг, Америкийн Агаарын хүчний нууцлаг X-37B хөлгийг хөөргөж байжээ.
Зөвлөлтийн Спутник пуужин хөөрснөөс дөрвөн жилийн дараа буюу 1961 онд Үндэсний тагнуулын алба байгуулагдаж байсан аж. Америкийн Батлан хамгаалах яам гуч гаруй жил энэхүү байгууллагыг нууж байсан хэдий ч 1992 оны есдүгээр сард албан ёсоор оршин байдаг гэдгийг нь зарлаж байжээ.