2001 оноос уламжлал болгон зохион байгуулж буй А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиад аравдугаар сарын 13-15 ны өдрүүдэд Архангай аймагт болно.
Тус олимпиадад Архангай аймгийн бүх сумд, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын багш сурагчид оролцох эрхтэй.
Энэхүү олимпиадыг санаачлан мөнгөн тусламж үзүүлж эхлүүлсэн хүн нь А.Нямринчин багшийн отгон шавь 1989 оны төгсөгч А.Ганбаяр болон 1989 оны төгсөгчид, МУИС-ийн багш доктор, профессор В.Адъяасүрэн нар юм.
Уг олимпиадыг дэмжиж тусламж үзүүлсэн хамтран ажиллаж байсан найз нөхөд, шавь нар, үр хүүхдүүд нь 2001 оноос нэрэмжит сан байгуулсан.
МУИС-ийн багш доктор, профессор В.Адъяасүрэнгийн санаачлагаар тус олимпиадад оролцсон жилдээ Улсын математикийн олимпиадаас медаль авсан сурагч багшийг “А.Нямринчин сан”-гаас шагнаж урамшуулдаг уламжлал тогтсон.
Үүнд сурагч нь
- ХҮРЭЛ медаль авбал сурагчийг 100.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 100.000 төгрөг,
- МӨНГӨН медаль авбал сурагчийг 200.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 200.000 төгрөг,
- АЛТАН медаль авбал сурагчийг 300.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 300.000 төгрөг,
- Олон улсын математикийн олимпиадаас медаль авбал сурагчийг 1.000.000 төгрөг, бэлтгэсэн багшийг 1.000.000 төгрөгөөр шагнадаг.
А.Нямринчин нь 1965 онд МУИС-ийг математикийн багш мэргэжлээр төгссөн. 1965 оноос Архангай аймгийн Тариат сумын дунд сургуульд багшилж байгаад 1966 оноос Цэцэрлэг хотын арван жилийн дунд сургуульд математикийн багшаар тасралтгүй 26 жил ажилласан.
Түүний бэлтгэсэн сурагчдаас аймгийн олимпиадад тогтмол дээгүүр байр эзлэн улмаар улс болон олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцож байв.
Тэдгээрээс дурдвал
- С.Төмөр-Очир улсад 3-р байр (1969),
- Р.Гончигдорж улсын аварга (1970),
- Д.Батдэлгэр улсад 2-р байр (1974),
- Ч.Ганзориг улсад 3-р байр (1975),
- Н.Одбаяр улсын аварга (1983, 1985),
- А.Ганбаяр улсын аварга (1987),
- Б.Лхагвабаяр улсад 2-р байр (1987) тус тус эзэлж байв.