Улаанбаатар хотын хэмжээнд есдүгээр сарын 24-ны өдрийн 05:00 цагаас 25-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэдээс хулгайн шинжтэй 31 дуудлага ирснээс 16-г нь шуурхай илрүүлжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд “цонхоор хулгайч орчлоо” гэсэн мэдээллийг шалгахад өвлийн сууцны цонхыг хагалж гялгар ууттай хувцас, даалимбатай хөөрөг, мөнгөн эдлэл, хятад архи алдсаныг Дорнод аймаг Хэрлэн сумын харъяат 26 настай Ц гэгч хулгайлан авсныг илрүүлэн шалгаж байна.
Мөн оршин суух тодорхойгүй хаяггүй 14 настай Г, 15 настай Т нар нийт 11 “Toyota Prius-20” автомашины гурвалжин шилийг хагалж хулгай хийснийг илрүүлжээ.
Өмнө нь Захиргааны хэргийн тухай хуулиар хулгайн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага бол 20 мянга хүртэл төгрөгөөр торгодог байсан. Харин долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар 300 нэгж хүрээгүй үнийн дүнтэй хулгайн хэрэг үйлдсэн бол хохирлыг барагдуулан 7-10 албадан сургалтад хамруулдаг болжээ. Харин давтан үйлдвэл 5-8 жил хорих ялаар шийтгэнэ.
Халаасны хулгай хийдэг 700-800 хүн байдаг гэсэн тоо байдаг бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээр энэ тоог багасна гэж албаныхан үзэж байна.
Өчигдөр цагдаагийн байгууллагад нийт 1699 мэдээлэл шалгагдсанаас,
- гэмт хэргийн 133,
- зөрчлийн 1264,
- согтуугийн 148,
- зам тээврийн ослын 302 мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.