Энэ онд төлөвлөж, танилцуулаад баасан гарагт борлуулж эхэлсэн iPhone-8-д сөрөг нөлөө үзүүлж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна. Арваннэгдүгээр сард гаргах 999 ам.долларын үнэтэй, цоо шинэ нүүр, хэлбэртэй, камерын чадал нь дээшилсэн iPhone X утасны хүлээлт өмнөхөөс илт сайжраагүй iPhone 8-ыг тааруухан хүлээн авч буйд буруутай гэж үзжээ. Above Avalon фирмийн технологийн шинжээч Нил Сайбарт “Эрэлт өнгөрсөн оныхоос муу байгаа. Өөр нэг шинэ утас гарах гэж байгаа учраас тэр. iPhone-ы эрэлт бүрэн хэрэгжсэнгүй” хэмээн дүгнэв.
Тэрбээр энэ амралтын өдрүүдийн борлуулалт 2014 онд iPhone 6 гарах үеэс доогуур байгааг тэмдэглэв. Apple шинэ утасныхаа үнийг нэмсэн төдийгүй сурталчилгааг багасгасан шийдвэр нь эрэлтэд нөлөөлжээ. BTIG судалгааны фирмийн шинжээч Уолт Пиесик “Операторуудын дэмжлэг ба iPhone X-ын хүлээлт энэ жилийн хөрөнгө оруулагчдыг таамгийг унагалаа. Утасгүй сүлжээний операторууд энэ жил дэмжлэгээ багасгасан бөгөөд Х загвар гарахад ч ийм байдал үргэлжлэх байх” хэмээн тайлбарлав.
Үүний зэрэгцээ iPhone-ы борлуулалтыг таамаглахад улам бүр хүндрэлтэй болж байна. Өнгөрсөн жилүүдэд шинэ загвар гарах өдөр сүлжээ дэлгүүрүүдийнх нь хаалган дээр үүсдэг эмх замбараагүй байдлыг намжаах оролдлого хийж, долоо хоногийн өмнө онлайн захиалга хийг уриалж байсан юм. Дэлхий даяар дэлгүүрүүдийн өмнө дугаарласан хүмүүсийг тоолохын оронд захиалгын тоог гаргахыг хичээж байна. Гэвч үйлдвэрийн нийлүүлэлтийг мэдэх боломжгүй тул шинжээчдийн таамаг гаргах арга найдваргүй боллоо.
Түүнчлэн Apple эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд борлогдсон тоогоо зарлахаа зогсоосон. Энэ сард төгсөж буй улиралд iPhone-ын борлуулалт нэмэгдсэн гэж мэдэгдсэн боловч шинэ ухаалаг утас аль хэр зарагдсаныг мэдэх боломжгүй. Ашгаа хамгаалахын тулд тус компани санах ой зэрэг үнэ нь нэмэгдсэн эд ангийн өртгийг багтаасан тул шинэ утаснуудын үнэ нэмэгдсэн. iPhone X, iPhone 8 ба 8 Plus загварууд өнгөрсөн оны төстэй загваруудаас 50, 30 ам.доллараар илүү үнэтэй гарсан. Morgan Stanley-ийн шинжээчид үнээ нэмсэн нь Apple инноваци хийх чадвартаа итгэлтэй буйн шинж гэж үзэж байгаа юм. Тэд “Хүслийн брэнд учир үнэнч хэрэглэгчидтэй агаад ам.доллар суларч буй нь Apple-д эрэлтийг багасгахгүйгээр үнээ нэмэх боломж олгож байна” хэмээн дүгнэв.
Тим Брэдшоу