Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг Хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зөвшөөрөлгүй зарыг хуулж байгаа талаараа мэдээллээ.
Хот тохижилтын газар нийслэлийн хэмжээнд 214.7 км замын арчилгаа, цэвэрлэгээг хариуцан ажилладаг. Ингэхдээ 256 зам талбайн үйлчлэгч явган зам, автозамыг цэвэрлэх үүрэг хүлээдэг байна.
Гэтэл иргэд, аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн гудамж талбайн зөвшөөрөлгүйгээр сурталчилгаа байршуулж, нааснаас зам талбай цэвэрлэх үндсэн үүргийнхээ хажуугаар ихээхэн хэмжээний цагийг зар сурталчилгааг хуулахад зарцуулж байгаа талаар Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар учирлаж байна.
Цавуутай цаасаар наасан эдгээр зарыг цэвэрлэхийн тулд ихээхэн цаг хугацаа шаардахаас гадна хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа талаар хэллээ.
Тиймээс ч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд “Массаж зар”, “Саун массаж” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулж байна. Ингэснээр тухайн зарын дагуу дугаарын эзэмшигчийг тогтоон хариуцлага тооцож байгаа юм.