Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу байна.
2017 онд шаардагдах тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлснээр 700,6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл, гар тэжээл, дарш, давс, хужир шүү шаардлагатай байгаа аж.
Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна.
Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой.
Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс, 525 тн сүрэл, 1622.7 тн ногоон тэжээл, 5413.6 тн үйлдвэрийн тэжээл, 6374.0 тн гар тэжээл, 47.7 тн дарш, 13.2 мянган тн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна.