Есдүгээр сарын 24-нд ОХУ-аас хүлээн авсан 1,280,700 тун вакцинаар эрсдэлтэй аймгуудын малыг вакцинжуулахаар болсон талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн вакциныг ийн хүлээн авчээ.
Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1,3 сая толгой малыг вакцинжуулах 832,0 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150,0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ