Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсээс хамтарсан зөвлөлгөөнөөр тус дүүргийн долоон хорооны 270 гаруй малчид хамрагдаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашид дүүргийн удирдлагуудын авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт санал бодлоо илэрхийлсэн байна. Налайх дүүрэг 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 55804 толгой мал тоолуулжээ.
Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн заалт тусгажээ. Тухайлбал эрчимжсэн мал аж ахуй, мах сүүний чиглэлийн мал үржүүлэх хөдөө аж ахуйн фермерүүдийг байгуулах иргэдийн оролцоог дэмжиж ажиллах, малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зэргээр ажиллахаар зорилт тавьсан байна.
Дүүргийн 5, 6 дугаар хороонд Городок тосгон, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар хамаардаг учир нэг мэдэхэд л аялал жуулчлалын том том хашаа татаж, малын бэлчээр нутаг хомсдон, газар нутаг хавчигддаг, хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу, цагаан идээний борлуулалт муу зэрэг хүндрэл бэрхшээл байдгийг малчид хэлж байв.
Мөн үеэр малын хулгайн хэргээс сэргийлэхэд малчид цагдаа болон холбогдох байгууллагатай сүлжээ байгуулж хамтран ажиллах, залуу сайн малчдын туршлага судлах зэргээр хамтдаа ярилцаж, зөвлөлдөж байгаа нь сайшаалтай хэмээн малчид санаа бодлоо хэлжээ.
Зөвлөлгөөний үеэр сайн малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж дүүргийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнасан байна. Энэ үеэр дүүргийн аж ахуйн нэгж үйлдвэрлэгч, малчдын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.