Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Зүүн бүсийн чуулга” уулзалт энэ сарын 26-27-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд боллоо.
Чуулганд Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төрийн байгууллагын төлөөлөл, уул уурхайн чиглэлээр нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй сумдын дарга нар болон уул уурхайн компаниуд оролцов.
Чуулганаар уул уурхайн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал болоод цаашид хэрхэн түүнийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Дорнод аймгаас Адуунчулуун ХК, Дорнод “МАК” нүүрсний уурхай, Дун-Эрдэнэ” ХХК, “Шинь шинь” ХХК-ийн төлөөллүүд оролцжээ.