У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ.
Байнгын хорооны нийт 19 гишүүнээс 17 нь хуралдаанд оролцож байгаа бөгөөд хурлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Ж.Мөнхбат нар У.Хүрэлсүхэд асуулт тавьж байна.
О.Баасанхүү: Дан дээлтэй сайдуудыг томилоорой. 60 тэрбумын асуудлыг яаж шийдэх вэ, төрийн албыг яаж шударга зарчимтай явуулах вэ? Энэ талаар Таны санаа бодлыг сонсмоор байна.
Байнгын хорооны дарга Н.Энхболд, Шинэ Засгийн газрын бүтцийн талаар МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байна. Энэ асуудал хэлэлцүүлгийн шатанд яваа гэсэн тодруулга хийв.
У.Хүрэлсүх: Төрийн ажил эмх цэгцтэй, зохион байгуулалттай цааш явах ёстой. Би яамдуудын бүтцэд өөрчлөлт оруулахгүй, энэ бүтцээрээ ажиллана. Монгол Улсын өрийн асуудал байна. Засгийн газрын гадаад, дотоод өр 24 их наяд төгрөгт хүрсэн. 2018 он гарангуут Чингис бондын 500 сая доллар, Дим Сам бондын 161 сая долларын өрийг төлөх ёстой. Өрийг хэрхэн төлөх талаар Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд ажиллаж байгаа, үүнийг үргэлжлүүлнэ. Би төрийн хуулийн хүрээнд ажиллана. Энэ бол миний Ерөнхий сайдаар ажиллах гол зарчим гэж ойлгож болно. Би ард түмэндээ үнэнээ хэлнэ. ОУВС-тай байгуулсан гэрээ хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байна. Тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэхээр 2018 оны төсвийн төсөлд тусгасан байна.
Байгалийн баялаг бол Монголын ард түмний баялаг байх ёстой. Энэ бол миний амьдралын философи. Байгалийн баялгаа зөв зохистой хөгжүүлэн ашиглаж, ард түмэндээ үр ашгийг нь хүртээх ёстой гэж үзэж байна. Монголчууд бид хол замд хос морьтой явдаг. Үүнтэй адил дан уул уурхайгаас хамаарсан биш мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, хүнсээ гадаадад экспортлох боломж бидэнд байгаа. Манай урд хөрш 1.4 тэрбум, хойд хөрш 140 сая хүн амтай. Энэ хоёр том зах зээлийг ашиглах ёстой. Эрүүл хүнсийг хоёр хөрш рүүгээ гаргахын төлөө ажиллана.
60 тэрбумын асуудлыг АТГ, цагдаа, прокурорт шалгаж буй учир энэ талаар хэлэх юм алга. Монголын төрийг муухай харагдуулдаг авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ.