Боловсрол:
1979 онд Уралын Политехникийн Их сургууль, Нийгмийн ухааны оройн факультетын сэтгүүлч
Эрхэлсэн ажил:
1979-1995 онд Монгол телевизэд редактор, Соёл урлагийн редакцийн хариуцлагатай редактор, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакцийн ерөнхий редактор, Программын захиргааны дарга
1991-1992 онд Английн Лондон хотноо Бэл Лэнгүэж сургуульд англи хэл сурч Би-Би-Си телевизэд дадлагажигч
1995-1999 онд Дани-Монголын "Чөлөөт, хараат бус хэвлэл" төслийн хүрээнд байгуулагдсан Сонины хэвлэх үйлдвэрийн захирал, менежментийн зөвлөх
Зохиол бүтээл:
"Гүүр", "Сүүлчийн улирал", "Бэр цэцэг" зэрэг телевизийн драм,
“Санан санан дурсана” телевизийн олон ангит кино
"Сэтгэлд нууцлагдсан амраг", “Улаан сарнай” драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдсан.
"Телевизийн театр" (1989),
"Олон нийтийн телевиз" (1996) эмхэтгэл,
”Телевизийн сэтгүүл зүй” (2007) сурах бичиг бичиж, хэвлүүлсэн
Сонгуульт ажил:
Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн,
МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга,
МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн
1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагчаар ажиллаж байсан.
1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн.
МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, МХХ-гийн дээд курст Телевизийн онол дадлагын багш
1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон бөгөөд Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн юм.

Фэйсбүүк, твиттерчид мэргэжлийн сэтгүүл зүйн мэдээллийг өгч чадахгүй

Твиттер, фэйсбүүкчид бид сэтгүүлчдээс илүү ажиллаж байна. Ер нь сэтгүүлчдийн хэрэг байна уу гэж ярих болж. Та юу гэж бодож байна?
Энэ зөвхөн монголын асуудал биш. Дэлхий нийтэд мэдээллийн технологи хөгжөөд, иргэн бүр сэтгүүл зүйн ажил хийх боллоо. Энэ нөхцөл байдалд сэтгүүл зүй гэж хэрэгтэй юу үгүй юу гэж ярьж байна. Сэтгүүл зүйн мэргэжилтнүүдийн хувьд иргэний сэтгүүл зүй, мэргэжлийн сэтгүүл зүй хоорондоо ялгаатай. Нийгмийн сүлжээ бол мэргэжлийн сэтгүүл зүйн нэг шуурхай эх сурвалж болох юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Интернэт цахим орчинд хүмүүс амьдраад эхлэхээр хүн өөрөө цахим этгээд болж хувирдаг. Мөнгөө хүртэл онлайнаар шилжүүлдэг болчихсон. Бид интернэтэд орох бүрт бидний ул мөр тэнд үлдэж байна. Наранжаргал гэх хүн ямар мэдээллийг хаанаас авдаг, ямар сайт руу түлхүү орж байна гэдгийг мөрдөхөд хамгийн энгийн. Энэ нь төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, тагнуулын байгууллагат бэлэн өгөөш. Зарим төрийн байгууллагууд маш өндөр үнээр мөрдөн тагнах технологийг худалдан авч байгаа. Манайхан ч бас өндөр үнээр ийм технологийг худалдан авсан гэдгийг Викиликс дээр мэдээлчихсэн.
Юуны төлөө сэтгүүл зүй байдаг юм бэ?
Иргэний төлөө байдаг. Иргэн хүн мэдээллийг олон сувгаас авдаг болсон нөхцөлд аль мэдээлэл нь үнэн бодитой вэ гэдэг дээр дүгнэн шинжлэх чадваргүй бол ирсэн бүх мэдээллийг үнэн бодитой гэж ойлгоно. Жишээ нь, Трамп ерөнхийлөгчийн гарын үсэг зурж байгаа зургийг ашиглаад “Монголчууд америкт визгүй зорчдог боллоо” гэсэн хуурамч мэдээлэл цацагдсан. Энэ тохиолдолд хэвлэл мэдээлэлтэй харьцаж сурсан, шүүмжлэлт сэтгэлгээтэй иргэн энэ мэдээллийг өөр эх сурвалжаас шалгах боломжтой. Гэтэл зарим нь шууд хуваалцчихдаг. Эсвэл тунгаан бодохгүйгээр, өөртөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр тэр мэдээллийг шууд байршуулчихдаг. Тэгвэл тэр үнэн мэдээллийг хэн өгөх ёстой юм. Энэ бол сэтгүүл зүйн үүрэг. Яагаад гэхээр, мэдээллийн урсгал дунд амьдарч байгаа хүн “миний өмнөөс яваад мэдээллийг цуглуулаад, боловсруулаад, үнэн мэдээллийг надад өгөөч” гэж бүх итгэл найдварыг сэтгүүл зүйд өгч байна. Фэйсбүүкт байгаа хүн ийм мэдээллийг өгч чадахгүй. Мэргэжлийн сэтгүүл зүй өөрийн хэм хэмжээ, стандартын хүрээнд үнэн мэдээллийг өгөх ёстой. Үнэн мэдээлэл баримт нотолгоо, эх сурвалж дээр тулгуурладаг. Ялгаа нь энэ.
Сэтгүүл зүй үг хэлэх эрх чөлөө мөн үү?
Биш. Сэтгүүл зүй үг хэлэх эрх чөлөөгөө түгээн дэлгэрүүлэх арга хэрэгсэлд ордог. Сэтгүүлч хүн гараад өөрийнхөө хүссэн бүхнийг хэлж байдаг зүйл сэтгүүл зүй биш.

Та сэтгүүл зүй улстөрд дөрлүүлж болохгүй гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр улстөрчид сэтгүүл зүйн байгууллагын цөөнгүйг эзэмшиж байна. Тэгээд сэтгүүлчиддээ сард 400 мянган төгрөгний дусал цалин өгчихөөд, өөрийнхөө хүссэн дуу хоолойг сувгаараа цацаж байна. Үүнтэй холбоотойгоор танай байгууллагат “надаар эзэн хүссэнээ яриулах гээд байна, үүнтэй би яаж тэмцэх вэ” гэдэг гомдол очиж байсан уу?
Манай байгууллагын стратегийн гол мессэж нь “Мэдээлэлтэй иргэд хүчирхэг”. Иргэдийн мэдээлэл авдаг анхан шатны эх сурвалж нь хэвлэл мэдээлэл. Бид сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийн зөрчилд мониторинг хийдэг. Сэтгүүл зүйн онолын бөгөөд практик түвшинд гурван төрлийн зүйл яригддаг. Нэгдүгээрт, хэвлэл мэдээлэл хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, эгэх хариуцлага. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллагатай адилхан иргэдтэйгээ зөвлөлддөг, тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг байх. Дараагийнх нь чанартай сэтгүүл зүйн ойлголт. Чанартай сэтгүүл зүйд нөлөөлж байгаа олон хүчин зүйлийн нэг нь өөрийн чинь хөндөж байгаа асуудал. Нэн тэргүүнд цалин хөлсний асуудал. Сэтгүүлчид өөрсдийн хөдөлмөрийн эрхээ яаж хамгаалуулах юм бэ. Энэ бол үйлдвэрчний эвлэлийн асуудал. Үйлдвэрчний эвлэл эзэдтэй цалингийн доод түвшинг үүнээс бууруулахгүй гэдэг хэлцлийг хийх эрхтэй. Гэхдээ мөнгөний асуудлыг шууд өөрийн хийж байгаа ажил үүрэгтэй холбож болохгүй. Эрхэм дээд эрмэлзлэл гэдэг зүйл байна. Чи яах гэж сэтгүүлч болох гээд байгаа юм "үнэний дуу хоолой" байх гэж. Сэтгүүл зүйн зарим багш нар сэтгүүл зүйн өмнө тулгамдаж байгаа асуудлыг их ярихаар хүүхдүүд шантардаг гэж ярьдаг. Миний бодлоор бол хүүхдүүд оюутан байхдаа “би ямар ажил мэргэжлийг сонгох гэж байгаа вэ” гэдгээ мэдэж байх ёстой. “Надад ямар хүндрэл учрах юм, миний мэргэжлийн эрхийг хөндөж байгаа ямар хуулиуд байдаг юм, би ямар ёс зүйтэй байх юм” гэдгийгээ мэдэх хэрэгтэй. Нэг жишээ хэлье л дээ, дөнгөж сургууль төгссөн залуухан сэтгүүлч нэг хувийн эмнэлэгийг шүүмжилдэг, эсвэл магтсан нэг асуудал болсон. Тэгээд “би энэ эмнэлэгт төрөх гэж байгаа юм аа, би жирэмсэн юм” гэж тайлбарласан. Энэ бол тайлбар биш. Энэ чинь ёс зүйн асуудал. "Би 400 мянган төгрөгөөр ийм эрсдэлтэй, ийм хүнд ажлыг хийж чадахгүй" гэдгийгээ оюутан байхдаа мэдэх ёстой. Нөгөө талаасаа сэтгүүлчдийн адил тэгш цалин хөлсний асуудал, хөдөлмөрлөх эрхийг эзэд маш их зөрчдөг. Үйлдвэрчний эвлэл байхгүй болохоор тэр асуудал далд байгаа юм. Сэтгүүлчийн мэргэжлийн эрхийн зөрчлийг 11 хэлбэрт үздэг. Сэтгүүлчдийн амь насанд халдах, ажлынх нь багаж хэрэгсэлд халдах гэх мэт. Аппаратыг нь шууд булааж аваад устгах, орцонд нь зодох гэх мэт асуудал гардаг. Эмэгтэй сэтгүүлчдийг хүүхдээр нь дайруулж дарамталдаг. “Хүүхэд чинь ингэж явж байгаад машины аваарт ордог юм ш дээ” гэж ярьдаг. Заналхийлэл, сүрдүүлэг, нийтлэл нэвтрүүлгийг нь гаргахгүй хориглох зэрэг нь мэргэжлийн эрхийн зөрчил. УИХ-ын гишүүн асан өөрөө ярилцлага өгчихөөд, “би ярилцлага өгөөгүй” гэж гүтгэсэн. Энэ бол бас л зөрчил. Сэтгүүлчид баримт нь байдаг. Редакц нь УИХ-ын гишүүнтэй хуйвалдаад “манай сэтгүүлчийн буруугаас...” гээд залруулга гаргачихсан.
Яамны ажилтан биш үү?
Нуугаад байх юу байхав. УИХ-ын гишүүн асан Сайхансамбуу. “Би энд хахууль өгч байгаа хүнтэйгээ зэрэгцээд сууж байна” гээд ярьчихсан, өнөөх нь хэвлэгдээд гарчихсан. АТГ мэдээж сонирхоно. Тэгэнгүүт “би тэгж хэлээгүй” гэдэг. Энэ мэт асуудал байдаг. Сэтгүүлчид сүүлийн үед өөрсдөдөө тохиолдож байгаа зовлон бэрхшээлийг олон нийтэд хуваалцах сонирхолгүй болчихоод байгаа юм.

Сэтгүүлчдийг утсаар дарамтлах нь бүр энгийн асуудал болсон

Яагаад?
Нийтэд мэдээлчихээр буцаад ирэх дарамт нь ихэсдэг. Дээрээс нь утсаар сүрдүүлж дарамтлах бол энгийн асуудал болсон болохоор энийг дарамт гэж ойлгодог сэтгүүлч ч ховор болсон. Ийм учир сэтгүүл зүйн сургуульд анх ороход “чамайг утсаар сүрдүүлж дарамтлах нь мэргэжлийн эрхийг чинь зөрчиж байгаа хэрэг шүү” гэдгийг ойлгуулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх зүйлийг ердийн хэм хэмжээ шиг болгоод байхаар улстөр, бизнесийн бүлэглэлүүдийг сөрөх чадвар байхгүй болчихож байгаа юм.
МАН-ын бүлэг нэг удаа бүлгийн хуралдааныхаа материалыг сэтгүүлчид алдаж, мэдээлэгдсэн. Үүнээсээ болоод дараа нь хуралдахдаа Засгийн газрын ордны жигүүрийг хаах хүртэл арга хэмжээ авдаг боллоо. Энэ мэдээлэл авах эрхийн зөрчилд орох уу?
Сэтгүүлчийн мэдээлэл авах эрх гэхээсээ илүү олон нийт, иргэдийнхээ мэдээлэл авах эрхэд халдаж байгаа хэрэг. Гэртээ буйдан дээр суугаад зурагтаа үзэж байгаа хүн мэдээлэл авах эрхтэй. Гэхдээ намын бүлгийн хувьд ялгаварлалтай хандах хэрэгтэй. Нээлттэй байх ёстой зүйл бол УИХ-ын чуулган. Энд ямар ч хорио хязгаар тавьж болохгүй. Намуудын хурал бол намуудын дотоод асуудал. Сэтгүүлчид худалдагдсан, ёс зүйгүй гэдгийн цаана сэтгүүлчид заавал эх сурвалж байдаг. Төрийн байгууллагынхан хамгийн түрүүнд сэтгүүлчийг хайгаад давхичихдаг. Мэдээлэгч нь дотроо л байгаа. Дотроосоо мэдээлэл өгөөд байгаа бол өөрийнх нь ёс зүйн асуудал юм уу, дотоод дэг журмын асуудал юм уу.
Харин мэдээллийг олж авсан сэтгүүлчийн хувьд бол чадварын асуудал биз дээ?
Мэдээлэл олж авсан сэтгүүлч тэр нь олон нийтийн эрх ашигт нийцсэн бол түүнийг мэдээлэх үүрэгтэй. Хэрвээ олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл байгаад түүнийг мэдээлэлгүй нуун дарагдуулсан бол чиний өөрийн ёс зүйн алдаа болно.
Дээрх асуултаа давтая. Аль нэг намын бүлэг хуралдахдаа Засгийн газрын ордны нэг давхрыг бүхэлд нь хаах эрх байх уу?
Би байхгүй гэж бодож байна. Гэхдээ дүрэм гэж юм байна. Засгийн газрын ордны дотоод дэг жаяг гэж юм бий. Намын бүлгүүд Засгийн газрын ордонд нууц хурал хийх үү үгүй юу гэдэг нь өөрөө асуудал. Үүнийг ярилцах хэрэгтэй. Өөр нэг асуудал нь, УИХ-ын гишүүн хувийнхаа асуудлаар ордонд хэвлэлийн хурал хийх нь хэр зохимжтой вэ. Нэг тв суваг үзэж байхад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Монголбанкнаас зээл авсан уу үгүй юу гэсэн хувийн асуудлаар ярилцлага өгөхдөө УИХ гэсэн фоны өмнө ярьж байсан. Хэрвээ тэр хүн УИХ-ын үйл ажиллаагатай холбоотой, гишүүнийхээ хувиар ярьж байгаа бол тэндээ ярь. Тэр хүний хувийнх нь компанийн талаар ярихдаа битгий УИХ гэчихсэн газар яриач.
Өөрт тохиолдсон хүчингийн хэрэг хийсэн эсэх талаараа бас ордонд хурал хийсэн.
Тэгэхээр энийгээ дотооддоо янзлаач. Энэ чинь дотоод дэг журам, ёс зүй байх ёстой. Аливаа юманд чинь дэг жаяг, ёс зүй ёс журам гэж юмнууд байна. Өнөөдөр бүр зөв буруугаа ойлгохоо больсон, зэрлэг ургамал нь ихэсчихсэн нийгэм болчихож.

Гэхдээ ордны сэтгүүлчид таны яриад байгаа наад УИХ-ын индэрийн өмнө л гишүүдээс ярилцлага авах эрхтэй байдаг юм. Тийм болохоор тэнд яриад байгаа байх л даа?
Гадаа гараад ярь л даа. Тэр асуудал чинь тэр хүний хувийн асуудал байна. Энэ асуудлаар ярилцлага өгөх хүсэл эрмэлзлэл нь тэр хүнд өөрт нь байна. Тийм учир “Би таны яриаг цэцэрлэг дотор авчихъя” гэж хэл. Гүйгээд гарна, за. Энэ бол хуучин бидний төр дээдэлдэг сэтгэлгээний асуудал биш. Энэ бол улстөрийн соёл, хэм хэмжээний талаарх асуудал юм.
Нөгөө сэтгүүл зүй хөтлөгдөхгүй байх, хөтлөх гэдэг нь харагдах нь байна тийм үү?
Аливаа юм дүрэм журамтай байх ёстой. Парламентын сэтгүүлч хэдэн хүн байдаг юм. Ойролцоогоор 200 сэтгүүлч ордон дотор гүйе гэж бодъё. Ажил хийлгэхгүй биз дээ. Гишүүн бүхний хаалгыг онгойлгоод ярилцлага авах тийм онцгой эрх та нарт байхгүй. Ийм эрхийг олон нийт та нарт өгөөгүй. Харин нөгөө талаас энийг далимдуулаад та нарыг УИХ-ын чуулганы үеэр сурвалжлах эрхийг чинь хөндөж байгаа бол энэ талаар бол ярина. Ордонд нэвтрэх итгэмжлэх үнэмлэх бол тухайн сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь боломжийг нь олгож байгаа учир хүлээн зөвшөөрөгдөнө. Харин сэтгүүлчдийг бүгдийг нь нэг дор хаш гэсэн үг бас биш. Үүний зэрэгцээ, манай сэтгүүлчдийн буруу ойлгодог зүйл нь хэнээс, хэзээ ч хамаагүй очоод ярилцлага авах ёстой гэж боддог. Ийм биш шүү дээ. Бас сүр үзүүлдэг. “Би энэ сайдаас, даргаас ярилцлага авах гэсэн чинь ажил дээрээ байсангүй” гэдэг. Тэр хүн чинь “надаас сэтгүүлч хэзээ нэгэн цагт хүрч ирээд ярилцлага авна даа” гээд хүлээгээд сууж байхгүй, тэр хүн чинь ажилтай. Тэгэхээр урьдчилж ярилцлагаа тохирдог, зөвшөөрөл авдаг соёл хэрэгтэй.
Тэгэхээр таны хэлж байгаагаар бид бүгдээрээ л зөв, буруугаа ойлгохоо байжээ дээ.
Би өнгөрөгч УИХ-ын сонгуулиар нэг залуу нэр дэвшигчийн ярилцлагыг харж байлаа. Тэр хүн Чингисийн сургаалиар гэрээ засчихсан гэнэ ээ. Хувийн байшинтай болчихсон гэнэ, гоё тавилга дотор нь тавьчихсан гэнэ. Гэрээ засна гэдэг чинь хувийн байшинтай болох, гоё тавилгын талаарх асуудал биш байхгүй юу даа. Эхлээд гэр доторх соёлоо бий болгох ёстой. Гэр бүлийн дотор гоо зүйн хууль, ёс суртахууны хэм хэмжээ бий болсон уу. Ямар ч аргаар хамаагүй мөнгө олдог, мөнгийг дээдэлдэг тийм орчин байна уу. Энийгээ засаагүй нөхцөлд тэр төр засна гэж байхгүй.
Мань хүн бол гэрээ гоё болгочихоод байдаг.
Тийм. Хувийн компанидаа ажиллаж байхдаа энэ бүхнийг бий болгочихсон гэнэ ээ. Их мөнгөний шунал, эрх мэдлийн шунал хоёр холбоотой, үүнд хязгаар байдаггүй. 2004 оны сонгуулиар нэг нэр дэвшигчийн сурталчилгаандаа зарцуулсан мөнгөний дээд хэмжээ 40 сая байсан, 2008 оны сонгуулиар 400 сая, 2012 оныхоор 3 тэрбум төгрөг болсон гэж сонссон. 2016 оны сонгуулиар хамгийн бага зардал гаргасан нэр дэвшигч нь 196 сая төгрөг зарцуулжээ. Яах гэж энэ их мөнгийг зарж УИХ-ын гишүүн болох гээд байгаа юм бэ.

Тэнд зарцуулсан мөнгөө эргүүлж олж авдаг нэг юм байна даа?
Тийм их мөнгийг эргүүлж олж авах тийм шуналтай хүмүүс л УИХ-д орчихоод байгаа юм биш үү. Өнгөрсөн сонгуулийн сурталчилгаа асар бохир сурталчилгаа болсон. Ийм заваан аргаар сурталчилгаагаа хийж байгаа хүмүүс төрд ажиллахдаа цэвэр ариун иргэдийнхээ төлөө ажиллаж чадах уу. Нөгөөтэйгүүр энэ заваан сурталчилгаанд сэтгүүлчид ихээр хутгалдаж орсон. Нийгмийн сүлжээнд сэтгүүлч хүн өөрийнхөө дотоод зохицуулалтын бичиг баримтаараа зохицуулагдах ёстой. Сэтгүүлч гэж аль нэг газар харьяалагдаж байгаа. Редакцынхаа байр суурийн үүднээс хандах уу, эсвэл сэтгүүлч шүү гээд редакц хамаагүй байх уу. Би аль нэг байгууллагын сэтгүүлч байтлаа сошлоор явж байгаа хэрүүлд оролцоод, дэвэргээд л, тэнд байгаа нэгнийг хамгаалаад байх уу. Энэ сэтгүүлчийн байр суурь биш. Сэтгүүлч харьяалагддаг байгууллагынхаа байр суурин дээр л байх ёстой. Ёс зүйт сэтгүүл зүйн сүлжээ гэж олон улсын байгууллагын тэргүүн Эден Вайтын хэлсэн үг миний бодолтой яв цав таарч байгаа юм. Тэр нь, гурван зүйлийг л анхааръя гэсэн. Нэгдүгээрт, тасралтгүй байнгын сургалт. Яагаад гэвэл нийгэм өөрчлөгдөж байна. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн ёс зүй. Гурав дахад, хэвлэл мэдээллийн бичиг хэргийн боловсрол гэж байна лээ. Эрдмийн асуудал л даа. Энэ эрдмийг хүмүүс эзэмших ёстой. Фэйсбүүкийг нийтийн талбар гэж үздэггүй хүмүүс байх шиг байна. Тэнд доромж үгсийг эрээ цээргүй хэрэглэдэг. Гэтэл гэртээ ээж, аав хоёр нь тийм үг хэрэглэдэг бол тэр хүүхдэд энгийн зүйл байгаа юм. Нийтийн талбарт гэвч энэ үгийг хэрэглэж болохгүй гэдгийг хэн заах юм. Тэгэхээр компьютерийн эрдэмд сургахын хажуугаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, цахим боловсролын энэ эрдмийг дунд сургуульд заагаач ээ. Манайд ийм төрийн бодлого байхгүй л дээ. Ийм төрийн бодлого хэрэгжүүлэхийнхээ оронд хааж боох аргыг хэрэглэдэг. Монголчууд шиг “сонин юу байна” гэж мэндэлдэг сониуч ард түмэнд хатуу, хязгаарлалтын арга хэмжээ огт тохирохгүй.
Монголд хүн амынхаа тоотой харьцуулахад хэт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Нэг асуулт байдаг. Яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл монголд дампуурдаггүй юм бэ?
Би бас наад асуултыг чинь та нараас асуумаар байгаа юм. Миний бодлоор монголд зах зээл ерөөсөө эрүүл бус. 3,1 сая хүн амтай энэ жижиг зах зээл дээр 400 гаруй тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. Яагаад ч ашигтай ажиллаж чадахгүй, ойлгомжтой. Тэгэхээр тэнд далд бизнес байгаад байна. Ашигтай бизнесийн төлөө арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулсан эзэд хаана, хэнд мөнгө байна тэрэнтэй ойрхон байх гээд байна. Тэд нь засгийн газар, хувийн хэвшил, улстөрийн намууд. Тэдэн рүү очих гэхээр халаасанд нь орчих гээд байдаг. Тэгээд эрүүл системийг бий болгоё гэхээр төрийнхөө янз бүрийн дүрэм журмаар хаачихдаг. Жишээ нь, хамгийн анхны хувийн хэвшлийн телевизүүд бий болонгуут Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг гаргах ёстой байсан. Гэтэл хувийн телевизтэй байх ёстой юм байна гээд л шууд мориндоо мордоод давхичихсан. Одоо уначихсан. Эргээд хартал хувийн телевиз өчнөөн олон болчихсон. Эргүүлээд зохицуулъя гэхээр энэ зах зээл дээр өчнөөн олон жил болчихсон байгууллагуудын ашиг сонирхлын зөрчлүүд бий болсон. Одоо Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталж чадах болов уу даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс батлахгүй гэж байсан. Одоо батлах улстөрийн хүсэл зориг байна уу гэдэг асуудал, энэ олон ашиг сонирхлын зөв зохицуулалт гарч чадах болов уу. Энд IPTV нэг юм яриад, телевизийнхэн, кабелийнхэн нэг юм яриад л. Гэтэл хамгийн түрүүнд тавигдах ёстой зүйл бол нийтийн ашиг сонирхол. Өнөөдөр хэн нэгэн хувийн телевизийн эзний ашиг сонирхолд зориулсан хуулийг гаргаж болохгүй. Гэртээ буйдан дээрээ суугаад зурагтаа үзэж байгаа хүний ашиг сонирхолд нийцсэн хуулийг л бид гаргах ёстой.

Гэхдээ бүх зүйл гажуудчихаад байна. Реклам олгогчдын хувьд ч гажуудсан. Уг нь бол чи хамгийн олон уншигчтай сайт, сонин, үзэгчтэй тв нэвтрүүлгүүдэд рекламаа өгөх ёстой биз дээ. Хүнд хүрэх гээд байгаа юм бол рейтинг маш чухал. Гэтэл өнөөдөр ямар аргаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд реклам өгөөд байгаа юм бэ гэдэг нь ч ойлгогдохоо больсон. Энэ мэт бүх гажуудлыг дараагийн дөрвөн жилдээ зөв голдиролд нь оруулахгүй бол монголын ардчилал, тэр ч бүү хэл монгол улс оршин тогтнох эсэх асуудал яригдах болж байна. Бид аль жишгийг дагах юм.
Сэтгүүлчдийн эрхийг хангахад шаардлагатай эрх зүйн орчны талаар?
Хэвлэл мэдээллийн олон нийтийн мэдээлэлтэй байх эрх ашгийн үүднээс эрх зүйн орчин, цензурыг хориглосон, өөрийн зохицуулалт гэсэн гурван төрлийн зохицуулалт л хамгийн чухал. Манай 1998 оны хууль бол тунхгийн шинжтэй. Гэхдээ тэнд хэвлэл мэдээлийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомжийг гаргахгүй гэсэн нэг зүйл байгаа. Цензурыг хориглосон, хариуцлагатай редакц байх ёстой ч гэж заасан.
Зөрчлийн тухай хууль зөрчөөд л байгаа хэрэг биш үү?
Харин тийм. Тэгэхээр тэр хуулиа л харж байх ёстой. Тэрийг өөрчлөх тухай их яригддаг. Өөрчилж болно. Гэхдээ тунхагласан эрх чөлөөг практикт хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үзэл баримтлалаар өөрчлөгдөх ёстой. Хэвлэл мэдээллийн эрх зүй гэхээр мэдээлэл гэсэн үг орсон бүх хууль орно. Гэтэл эдгээр хуулиудад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хууль олон бий.
Энэ болоод байгаа бүх гажуудлаас гарахын тулд сэтгүүлч, эзэд ер нь жингийн туухай дээр тавиад тавиад үзвэл хэн нь илүү их өөрчлөлтийг хийх ёстой вэ?
Сэтгүүлч ганцаараа ямар ч үр дүнд хүрч чадахгүй. Яагаад гэвэл сэтгүүлч шийдвэр гаргагч биш. Сэтгүүлчид өөрсдийгөө чадавхжуулах л ёстой. Мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрсдөө байгууллага шиг болооч гэж хэлмээр байгаа юм. Бүх зүйл эндээс эхэлнэ. Улстөрчдийг улстөрийнхөө хүсэл зориг, ард нийтийн эрх ашиг, ардчиллын үнэт зүйл бүхнээ дүгнэж цэгнээч. Тэгвэл тэд хэвлэл мэдээллийн үүргээ ухамсарлана. Гэхдээ санаачлагыг төрөөс эхэлнэ гээд хүлээж болохгүй учир хэвлэл мэдээллийн байгууллагууд нь манлайлагч байгаасай гэж хүсч байгаа юм. Үүндээ иргэний нийгмийг татаж оролцуулаач. Ингэж нийлээд төртэй яриа хэлэлцээнд орооч. Эрх зүйн орчноо сайжруул, улстөрчид байнга оролцдогоо боль гэх мэт.