ААВ ХҮНИЙГ ХААНА Ч, ХЭН Ч ДИЙЛДЭГГҮЙ ЮМ БАЙНА...
Жаргал хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр байсан ч аав нь хүүгээ нэг л өдөр ухаан орно хэмээн итгэж найдсаар...
Эцэг хүү хоёрын нандин харилцаа, хүүгээ аврахын төлөө эцэс төгсгөлгүй тэмцэх аавын тухай өгүүлэх "ХОЁР АМЬ" уран сайхны киног эрхэм үзэгч Та Юнивишн, Скаймедиа, Look TV, ДДэшТВ-ийн видео сангаас үзэх боломжтой боллоо.
"ХОЁР АМЬ" уран сайхны киноны трейлер
Найруулагч Б.Ганболдын найруулж, УДЭТ-ын жүжигчин, СТА, С.Болд-Эрдэнийн гол дүрд нь тоглосон энэхүү бүтээл энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн билээ. Киноны гол дүрийн Жаргал хүүгийн дүрд найруулагч Б.Ганболдын хүү Г.Гүндбилгүн, зохиолч эмэгтэйд СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн нар тоглосон юм.
Дэлгэцнээ гарсных нь дараа үзэгчид хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн, олон зүйлийг ойлгуулж, ухаарал өгсөн сайхан бүтээл болжээ хэмээн сэтгэгдлээсээ хуваалцаж байсан юм.
"ХОЁР АМЬ" уран сайхны киноны дуу
Дашрамд дурдахад, ХОЁР АМЬ" уран сайхны кино өнгөрсөн зургаадугаар сард Италид болсон олон улсын "Биографильм" кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.