Энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байсан найман сургуулийг хоёр ээлжид шилжүүлжээ.
Одоогийн байдлаар нийт 26 сургууль гурван ээлжээр хичээллэж буй бөгөөд энэ хичээлийн жилд багтаад дахин 4-5 сургууль гурван ээлжээс гарна гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болох юм.
Мөн ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгосон байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс