Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж байна.
Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77,6 хувь болж өссөн гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн
- 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол
- 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэх зорилт тусгасан.
Нийслэлийн боловсролын газраас “энэхүү зорилтод хүрэх боломжтой, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын болон өргөтгөлийн ажлууд уг зорилтыг биелүүлэхэд чиглэж байгаа” гэж мэдээллээ.