Өнгөрсөн сарын 21-нд шаардлага тавьсан замын цагдааг доромжилж, зүй бусаар харьцсан Ц.Баярцогт гэх иргэнтэй холбоотой шүүх хурал өнөөдөр болж, шийдвэрээ гаргалаа.
Түүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнд ногдуулаад байсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийдвэрийг хүчингүй болгожээ.
Учир нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэхдээ
- зөрчлийн баримтуудыг хавсаргаагүй,
- прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай баримтгүй,
- торгууль төлсөн баримт хэрэгт авагдаагүй өөрөөр хэлбэл нотлох баримт дутуу тул прокуророос танхайрсан зөрчлөөр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.
Торгуулийн шийдвэрийг хүчингүй гэж үзсэнээр иргэн Ц.Баярцогтыг Зөрчлийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу олон нийтийн газар танхайрсан эсэх гэм бурууг шүүх юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 30 хоног хүртэл баривчлах шийтгэл ногдуулах аж.
Гэхдээ Ц.Баярцогт болон түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй бөгөөд давж заалдахгүй бол цагдаагийн шийдвэрийг хүчингүйд тооцон дараагийн шүүх хурлыг хийх юм.
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.