Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос энэ бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд бүх нийтийн спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
“UB SPORT”-2017 биеийн тамир, спортын өдөрлөг нь нийслэлийн өдрийг иргэдэд сурталчлах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой.
Тус өдөрлөгөөр
- Экстрим,
- Ширээний теннис,
- Хийн дасгал,
- Спининг фитнесс,
- Хөл бөмбөг,
- Дугуй гэх мэт спортын төрлүүдийн чөлөөт ажлын тайлангаа иргэдэд сурталчлах үзүүлбэрүүд үзүүлэхээс гадна спортын секц, дугуйлангийн хөнгөлөлттэй үнээр бүртгэл хийнэ.
Мөн иргэдийн дунд гэр бүлийн буухиа, ширээний теннис, үндэсний ширээний шагайн наадгай, шатар, экстрим, хөлбөмбөг, сагсанбөмбөг, дугуйн тэмцээнүүд зохион байгуулна.
М.Сарнайцэцэг