“Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар Салбартаа том даргын суудалд тухалж байсан ч саналаараа бууж, нэг ч зоосгүй атлаа 37 насандаа 1200 гаруй ажилтан, 10 гаруй охин компанитай “Монос” группийн эхлэлийг тавьж байсан.
Түүнээс "Таныхаар ямар хүн амжилтад хүрдэг вэ?" хэмээн асуухад,
"Хүн өөртөө том зорилго тавих ёстой. Байнга өөрийгөө чамладаг амьтан бол хүн. Тэд чадвараа гүйцэд үнэлдэггүй. Гэтэл хүний чадвар хэмжээлшгүй. Ямар агууг бид мэдэхгүй. Тиймээс өөртөө томхон зорилго тавиад түүндээ тэмүүлээд байх юм бол хийж чадахгүй зүйл үгүй. Би том зорилго тавиад түүнийгээ хэсэгчлэн хуваах хэрэгтэй гэж залуучуудад захидаг. Учир нь том зүйлээс хүн сүрддэг. Зорилгоо шаталж хуваавал их амархан болчихдог. Хугацаагүй, цаасан дээр буугаагүй зорилго бол зорилго биш. Амжилтад хүрсэн хүмүүсийг харахаар ихэнх нь зорилгоо цаасан дээр буулгасан байдаг. Бүр хугацааг нь нарийвчлаад зоох хэрэгтэй" гэсэн юм.
Тэрбээр "Амжилт гэдэг үг бол амжих гэдэг үйл үгийн үйлт нэр юм. Өөрөөр хэлбэл амжиж бүтээх, амжуулах, цаг хугацаатай уралдах гэсэн үг. Би их зүйл боддог учраас бодлоос төрсөн оновчтой үг их олон байдаг. Сүүлийн үед тэмдэглэлүүдээ цэгцлээд “Бодлын хэлхээ” гэсэн нэрэн дор ангилаад бичээд байгаа. Яваандаа ном гаргана" хэмээн ярилаа.
Өнөөдөр амжилтад хүрэхээс нэгэнт оройтсон гэж бодож яваа залууст хандаж дараах үгсийг хэлсэн юм.