Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.
Өнгөрсөн жил энэхүү аяныг өрнүүлснээр олон эерэг үр дүн гарсан байна. Тухайлбал, шинээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийжээ.
Тус аянд Нийслэл хот болон орон нутаг дахь томоохон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус хамрагдана.
Аяны хүрээнд оюутан залуус хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замууд болон эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаарх зөвлөгөө мэдээлэл, Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гадна Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт саналаа өгөх боломжтой аж.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд
- Аравдугаар сарын 09-нд: Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Аравдугаар сарын 11-нд: Отгонтэнгэр Их Сургууль
- Аравдугаар сарын 11-нд: Монголын Үндэсний Их Сургууль
- Аравдугаар сарын 12-нд: Их Засаг Олон Улсын Их Сургууль
- Аравдугаар сарын 13-ний өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын полтехник коллеж
- Аравдугаар сарын 16-нд: Техник технологийн дээд сургууль /МСҮТ/
- Аравдугаар сарын 17-нд: Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 1,2,3 дугаар оюутны дотуур байр
- Аравдугаар сарын 18-нд: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 1,3,4 дүгээр оюутны дотуур байр
- Аравдугаар сарын 19-нд: Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 5 дугаар оюутны дотуур байр
- Аравдугаар сарын 20-нд: Олон Улсын Улаанбаатарын Их сургууль болон Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байр тус тус аян өрнүүлнэ.
Орон нутгийн газар хэлтсүүд дээрх үйл ажиллагаатай төстэй байдлаар харьяа Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Коллеж, дотуур байруудад оюутны эрүүл мэндийн аяныг нэгэн зэрэг зохион байгуулах юм байна.