Нийслэлийн газрын албанаас газар эзэмших ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулахаар болсон. Гэвч газрын анхны үнэ хэт өндөр байгаагаас өнөөдрийн дуудлага худалдаанд нэг ч иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцсонгүй.
Энэ онд хоёр дахь удаагаа дуудлага худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх дуудлага худалдаа долдугаар сарын 23-ны өдөр Хан-Уул Баянгол дүүрэг дэх хоёр байршлыг 765,6 сая төгрөгөөр худалдаалсан байна.
2010 оны судалгаагаар 1м/кв газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсан. Харин 2015 оны байдлаар 1м/кв газрын үнэ 220,000 төгрөгөөр үнэлж эхэлснээс хойш дуудлага худалдаанд оролцогчдын тоо эрс буурч зарим дуудлага худалдаанд оролцогч ирэхгүй болсон талаар албаныхан онцолж байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн газрын анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч яаманд хүсэлт гаргажээ. Гэвч одоог хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй гэж холбогдох албаныхан мэдээллээ.
А.Билгүүнгэрэл