Карьер ба бизнесийн уналт, бүтэлгүйтэл түүнээс авсан сургамжийн талаарх хүмүүсийн сонирхолтой түүхийг сонсох боломжийг олгодог нэгэн үйл ажиллагаа өнгөрсөн сард анх удаа Улаанбаатарт зохион байгуулагдсан.
Энэ бол өөрийн карьер ба бизнесийн уналт, бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамжийн тухай чин сэтгэлээсээ ярьдаг хөгжилтэй үдэш Fuckup Nights.
Тэгвэл хоёр дахь удаагийн Fuckup Nights энэ сарын 12 буюу пүрэв гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Цайзд 19.00 цагт болно.
Энэ удаад өөрсдийн түүхийг хуваалцахаар
- Мэско Консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Одгэрэл. Түүний хэрэгжүүлж байсан төсөл хамгийн ашиггүй болж бүтэлгүйтсэн. Харин сургамж нь хожимоо үүнийг хэрхэн эргүүлсэн талаар яриаг Fuckup Nights Ulaanbaatar үйл ажиллагаан дээрээс сонсох боломжтой.
- Энэ сарын үйл ажиллагаан дээр өөрийн түүхээ хуваалцах дараагийн зочин бол Дакацо ХХК-ийн Захирал, MNG EVENT-ийг үүсгэн байгуулагч А.Даваажаргал. Тэрээр 2010 оны 7-р сарын 4-нд УБ Паласын задгай талбайд “Гэрэлт Ирээдүй” гэсэн томоохон фестиваль зохион байгуулахаар ажиллаж байсан ч “цөм шатжээ”. Юунаас болж алдсан талаараа тэрбээр энэ үдэш сонирхуулах юм.
- Энэ сарын бас нэгэн сонирхолтой зочин бол Б.Батзаяа. Хөлбөмбөгийг тун сонирхолтой тайлбарладаг тэрээр дөнгөж их сургуулиа төгсөөд л ном бичихээр зориг шулууджээ. Гэвч тэр юутай тулгарсан гээч...
- Хуур мюзик группын үүсгэн байгуулагч, захирал С.Дөлмандах энэ сарын дөрвөн зочны нэг. Тэрээр “Жаст” компанид и-оффисийн систем нэвтрүүлэх явцад ямар бүтэлгүйтэлтэй тулгарсан талаараа сонирхолтой яриаг өрнүүлэх болно.
Сонирхолтой үйл ажиллагааны тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд эхний зуун хүн л дээрх дөрвөн хүний түүхийг сонсох боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээллийг 99996962, 77070707 дугаарын утсаар лавлаарай.