Багш нарын баярыг тохиолдуулан энэ сарын 5-нд “Багш багшдаа тусалъя” нэгдлээс анхдугаар “Онц их хурал”-ыг зохион байгуулсан.
Тус хуралд мянга орчим багш цуглаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар болоод цаашид авах арга хэмжээний талаар санал солилцжээ. Ингээд тогтоол гаргасан байна.
Тогтоолд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг 2017 оны аравдугаар сарын 5-наас 1.6 сая төгрөг гэж үзнэ хэмээн заажээ. Мөн энэ хэмжээг өөрчлөх нөхцөл шаардлага үүсвэл зөвхөн Монголын багш нарын онц их хурлаар хэлэлцэж, шинэчлэн тогтож байхаар тусгажээ.