Грекийн шүүхээс 38 настай, ОХУ-ын иргэн Александер Винникийг дөрвөн тэрбум ам. доллартой тэнцэх биткойн угаасан, татвараас зайлсхийж, хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт буруутган, АНУ-ын талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргалаа.
2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан BTC-e цахим арилжааны үйлчилгээ эрхэлдэг байсан түүнийг энэ оны долдугаар сард Грекийн цагдаа нар баривчилсан юм.
Түүнийг баривчлагдсаны дараа Москвагаас эх орон руу шилжүүлэн өгөхийг хүссэн боловч Грекийн шүүх эсрэг шийдвэр гаргажээ. Одоо Винник АНУ-д мөнгө угаасан, хуйвалдаан зохион байгуулсан зэрэг хэргээр шүүхийн өмнө зогсох юм.
Хамгийн гол нь Америкийн эрх баригчид түүнийг 2014 онд болсон Mt. Gox-ын хэргийн гол буруутан гэж үздэг. Японы биткойны арилжааны төв байсан Mt.Gox-ийг дээрэмдэх үеэр 530 мянган Биткойныг хакерууд хулгайлж, BTC-e, Trade Hill, Mt. Gox-ийн нэр дээр бүртгэлтэй цахим хэтэвч рүү шилжүүлжээ.
530 мянган Биткойны 300 мянгыг нь Винникийн хяналтад байдаг BTC-e дээрх гурван тусдаа данс руу шилжүүлсэн байна. Mt.Gox-ийн хэргийн үеэр дотроосоо хэрэг үйлдсэн байж магадгүй гэж үзэн ерөнхий захирал Марк Карпелесийг баривчилсан ч гэм буруугүйг шүүхээр тогтоожээ.
Грекийн шүүхээс түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэр гаргасны дараа Винникийн өмгөөлөгч нар дээд шүүхэд давж заалдсан байна. Хэрвээ түүнийг АНУ-д шилжүүлэн өгвөл 55 хүртэлх жилийн ял оноох юм.
Харин Винник өнөөдрийг хүртэл өөрт нь тулгаж бүх хэргийг үгүйсгэж, BTC-e арилжааны төвийн техникийн зөвлөх байсан хэмээн өөрийгөө хамгаалдаг.
Эх сурвалж: TheHackerNews